Н.Ганибал: Л.Гантөмөрт олгогдсон эрхийн хүрээнд хамтарсан ЗГ-ын гэрээнд гарын үсэг зурсан

С.Гандэлгэр
2024/08/14

Энэ сарын 12-ны өдөр Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурсантай холбоотой УИХ-дахь АН-ын бүлгийн зарим гишүүд, бүлгээр хэлэлцээгүй асуудалд гарын үсэг зурлаа хэмээн цахим сүлжээгээр дамжуулан шүүмжилсэн юм.

 Тэгвэл уг үйл явдлын талаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалаас тодрууллаа.
Тэрбээр, “УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газарт орж ажиллах эрх баригчдын саналыг манай нам дүрмийн хүрээнд ҮБХ, УТЗ-өөр тус тус хэлэлцүүлж дэмжсэн. Яг ийм ижил зарчмаар, УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг үндэслэн, намын даргад итгэл хүлээлгэж улираан ажиллуулах тухай хурлаар Лу.Гантөмөр даргад нам төлөөлж Хамтарсан Засгийн газартай гэрээ хийх эрхийг ч мөн олгосон. 

Ийм учраас намын дарга, ҮБХ болон УТЗ-өөс өөрт олгогдсон эрхийн хүрээнд уг гэрээнд гарын үсэг зурсан гэж ойлгож болно” гэв. Мөн түүнчлэн МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтыг гэрээнд хэрхэн тусгасан тухай УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Э.Одбаяр УИХ-дахь АН-ын бүлгийн гишүүдэд танилцуулах үүрэг өгсөн" хэмээн хэллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.