Сургуулийн газрын наймааны эсрэг зогсогчид

Zuv.mn
2024/08/15

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны арваннэгдүгээр сард хийсэн мэдээллийнхээ үеэр  "Ихэнх сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр шилжжээ" хэмээн ярьж байв. 

Боловсролын салбар дахь газрын асуудлыг салбарт томилогдож ирээд буй шинэ сайд П.Наранбаяр бас л хөндөж эхэллээ. 

Тэрбээр "Ховд аймгийн төвийн 1-р сургуулийн хашаан доторх газраас Засаг дарга нь 2019 оны 4 дүгээр сард таслан авч хувьд өгөн, орон сууц бариулахаар болжээ. Өнөөдөр тэнд газрыг нь ухаж хувийн байшин барьж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ажлыг зогсоолгож, холбогдох шалгалтыг явуулж байна. Сургуулийн мэдлийн газраас эрх мэдэлтнүүд хумсалж ирснийг засах, няцаах цаг нь болсон" хэмээжээ.

Процессын тухайд, Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржав ажиллаж байхдаа боловсролын байгууллагын зориулалттай 33263 метр квадрат газраас 1700 метр квадрат газрыг орон сууцны зориулалттай болгон өөрчилж таван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх захирамж гаргажээ. Тэрхүү захирамждаа газар эзэмших эрх баталгаажсан ААН-тэй гэрээ байгуулж, газрын төлбөрийг хууль тогтоомжид заасны дагуу төвлөрүүл хэмээн Б.Баярсүх гэдэг хүнд даалгасан байгаа юм. 

Үүнээс жилийн дараа буюу 2020 онд Засгийн газраас сургуулийн газраас бусдад шилжүүлж барилга байгууламж барьж болохгүй гэсэн тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын дагуу 2023 онд барилгын ажил зогсоох акт тавьсан байна. 

Гэвч одоо тухайн аймаг Засаг даргагүй байгааг эзгүйчлэн барилгын ажлаа эхлүүлчихсэн байгаа бололтой. Сургуулийн хашаанд баригдаж байгаа эл орон сууцны барилгыг зогсоохоор Засгийн газраас анхаарч ажиллаж байгаа талаар тус аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад одоо УИХ-д сонгогдоод буй Э.Болормаа нээлттэй мэдээлжээ. 

Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавын захирамж


Э.БУЛГАН



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.24
    2024/08/17

    1975 онд баригдсан сургуулийн дотуур байрны барилга,1992 оноос ашиглаагүй хог новшны үүр болсон байхад нь 18 айл (багш нар) түрээсэлж засвар хийж амьдарч байсан.2000 оны үед Ховд аймгийн Засаг даргын захирамжаар хувьчилж багш нарт нь өгсөн барилга. Айлууд амьдарч байсан барилгыг өргөтгөөд сайжруулаад орон сууцтай болгоод өгье гээд гэрээ хийгээд айлуудаа гаргаад ,буулгаад барилын ажил эхлээд ...зогсоод. 5 жил боллоо. Багш нар худалдсан биш,хувьчилж авсан орон сууцаа л сайжруулах гэсэн юм шүү... анхнаас нь зөв шийдвэр гаргахгүй дээ... Багш нар л хохирч байна даа...

    Хариулах
  • 103.79.156.216
    2024/08/16

    Хүүхдийн байгууллагын газрыг бусдад худалдах нь туйлын буруу. Газрыг авсан эрхэм багш нар буцаагаад өгөх хэрэгтэй.

    Хариулах
  • 202.126.91.150
    2024/08/16

    Буудаачээ буудаач. ниигмиин муу цусыг самнаач.

    Хариулах
  • 103.57.94.174
    2024/08/16

    Сургууль цэцэрлэгийн барилтыг хумслаад байдаг арга хэмжээ авдаггүй..ярихаас цаашгүй байх юм...чичэрсэн өлөн луйварчидад арга хэмжээ аваач

    Хариулах
  • 202.9.40.219
    2024/08/16

    Газрын хулгаачтайгаа тэмцэээч богд уулаа хар өлөн намчин бөгс цүнх долооогч пялдага хулгаач авилгачдааа

    Хариулах
  • 66.181.184.176
    2024/08/16

    За сэхэхгүй шүү МАН-АН-Н мафиууд минь та нар л зараа биз дээ!!! Орон нутгийн мафиууд нь улсдаа дийлдэшгүй болсон!!! Төр мөхөж бн!!!

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/15

    SEKSYGEER80955877UIL CHLI

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/15

    ANUSDI80955877BOOBN XXNO

    Хариулах
  • 122.201.31.106
    2024/08/15

    Туяа нараар гийгүүлж тунгалаг бодисоор хүрээлэгдсэн сургуулийн орчныг заар точик үмхий ялгадсаараа бохирдуулахаар завдаж байгаа тэр хүмүүс Дүгэржавт маш том авилга өгсөн байж таараа.Хөөш Дүгэржав чи одоо хаана байгаан үхчихээгүй бол тэр хүмүүсийн мөнгийг буцааж өгөөд зөвшөөрлийг нь цуцлаад Ховдын цагаан хэрмэн дээр мэхийж уучлал гуй тэнэгээ эсвэл наал асуудлаа шийдчихээд манай дүүргийн хот тохижуулахад гудамж шүүрд би чамд сар болгон 3500000 төгрөгийн цалин өгье хэрвээ зөвшөөрөхгүй гэвэл СХД н нутагт байрлах нэг худагт хийчий чамайг.

    Хариулах