Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр улс төрийн гуравдагч хүчин ХҮН нам УИХ-д нийт найман гишүүнтэй болсон. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганы өмнөхөн буюу өнгөрөгч долоо хоногт эдгээр гишүүд хуралдан УИХ дахь ХҮН намын зөвлөлөө албан ёсоор байгуулсан байна.
Зөвлөлийн анхны хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Бадрахын Найдалаа УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн даргаар сонгогджээ. Энэхүү Зөвлөл байгуулагдсанаар УИХ дахь тус намын бүлгийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм байна. УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн хувьд ХҮН намын даргаар ажиллаж байсан, тус намын анхдагч, манлайлагчдын нэг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.202
ANUSDI80955877
Хариулах