П.Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

Zuv.mn
2024/08/16

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Алтан-Одыг томилжээ. П.Алтан-Од нь нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй. 

Өмнө нь Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны газрын дарга, санхүүгийн зохицуулах хорооны тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтад багтаж байсан юм.

Түүний хувьд, 

  • 2017-2021 он МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйн бакалаврын зэрэг
  • 2008-2011 он БНСУ-ын Халлим их сургууль, бизнесийн удирдлагын магистрын зэрэг
  • 2003-2007 он ОУЭЗБДС, Нягтлан бодогч, бакалаврын зэрэг хамгаалсан юм байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.