М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Ч.Лодойсамбуу тэргүүтэй 13 хүн хэлэлцэж, дараах хариуцлагыг ногдуулна

Zuv.mn
2024/08/19

ИЗНН-аас жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон М.Нарантуяа-Нара УИХ-ын чуулган ээлжит бус хуралдаан зарлан төсвийн тодотгол тэргүүтэй олон асуудал хэлэлцэж, байхад  УИХ-ын даргаас албаны болон хувийн ажлаар гадаад явна гэж "чөлөө" хүсэлгүй гадагшаа явжээ. Энэ оны долоодугаар сарын 31-нд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга албан өрөөнд нь биечлэн очиж, гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, хориглох үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн гэх. Гэвч тэрбээр олон нийтийн сүлжээгээр лайв хийж бараа сурталчилсан хэвээр буй юм. Дээрх асуудлаар УИХ-ын тамгын газраас Ёс зүй, дэгийн Байнгын хороонд хандсан байгаа юм. Энд дарж харна уу.

Ёс зүй, дэгийн байнгын хороонд хэн, хэн байдаг вэ?

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад холбогдох асуудлыг УИХ-ын 13 гишүүн хэлэлцэнэ. Тодруулан хэлбэл, Ёс зүй, дэгийн Байнгын хороог Б.Баярбаатар даргалдаг. 

  • А.Ариунзаяа, 
  • Х.Баасанжаргал, 
  • Ж.Батсуурь, 
  • Д.Бум-очир, 
  • Д.Ганмаа, 
  • Д.Жаргалсайхан, 
  • Ч.Лодойсамбуу, 
  • С.Лүндэг, 
  • Г.Очирбат, 
  • Д.Рэгдэл,
  •  Б.Хэрлэн, 
  • Д.Энхтуяа нарыг тус байнгын хорооны гишүүнээр баталсан байдаг. Тэгэхээр дээр нэр дурдагдсан хүмүүс М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх нь ээ. 

Ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл ямар хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын хариуцлага ногдуулах эрх зүйн зохицуулалтай. 

  • сануулга өгөх;
  • уучлал гуйхыг үүрэг болгох;
  • албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах.

УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг энд дарж уншина уу. 

СЭТГҮҮЛЧ Э.БУЛГАН



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.104
    2024/08/21

    iim yum gej you ban yum,barag har zah yum bishu,zavaan zavaan

    Хариулах
  • 202.55.188.84
    2024/08/21

    Эргүүлэн тат!!! Байнгын хорооны гишүүд нь чааваас шалихгүй юмнууд чадахгүй биз.

    Хариулах
  • 66.181.179.92
    2024/08/20

    ANUSDI80955877

    Хариулах
  • 112.72.10.6
    2024/08/20

    хэлүүлэтгүй сурталчилгаанд тоглоод яахв дээ нэр хүндээ бодох л хэрэгтэй. Эвгүй л юм бна лээ ш дээ.

    Хариулах
  • 103.57.92.129
    2024/08/20

    IH HURAL HOGIIN SAV BISH SHUUU!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!

    Хариулах
  • 103.168.34.38
    2024/08/20

    Adil heden ym , hen heniigee niih ve, ugaasaa l dalduur bugd huviin ashig haij l bgaa , harin ene hun il tsagaan shudraga uildeltei ym bish uu ?

    Хариулах
  • 139.5.219.229
    2024/08/19

    Инээдтэй юм

    Хариулах
  • 139.5.219.229
    2024/08/19

    Өөр ажил алга уу ихэнх гишүүдын сандал хоосон байсан шүү

    Хариулах
  • 66.181.161.142
    2024/08/19

    эргүүлж тат

    Хариулах
  • 202.126.88.195
    2024/08/19

    Эргүүлж тат...

    Хариулах
  • 202.55.188.43
    2024/08/19

    энийг ямар хариуцлага гэдэг юм өөрсөддөө зориулсан юм чинь аргагүй л дээ

    Хариулах