Тендертэй холбоотой хуулийн төслийг буцаах зарчмын санал дэвшүүлэгчид

Zuv.mn
2024/08/22

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа бөгөөд дагаж орж ирж буй зарим хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдээс шүүмжлэл хүлээгээд байгаа юм. Тодруулан хэлбэл, тендер зарлаад ААН шалгарахгүй бол шууд худалдан авах ажиллагаа хийх хяналтгүй тогтолцоо бий болгохоор заажээ. 

АН-аас сонгогдсон Ч.Лодойсамбуу, МАН-аас сонгогдсон Б.Энхбаяр нар хамтарч, төсвийн тодотголоор далдалж оруулж ирсэн тендертэй холбоотой хуулийн төслүүдийг буцааж татах, дараа тусад нь оруулж ирж, сайтар хэлэлцэх зарчмын саналыг Төсвийн байнгын хороонд гаргахаар болжээ. Төсвийн байнгын хорооны хуралдаан 15:00 цагаас эхлэх товтой байна. 

Тэд мөн бусад гишүүдийг нам харгалзахгүй дэмжиж хамтарна гэж итгэж буйгаа илэрхийлжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.