ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 2024 оны төсвийг тодотгосон УИХ ээлжит бус чуулганаа хаалаа

С.Гандэлгэр
2024/08/30

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, ажлын 12 өдөр чуулан, хаалтаа хийж байна. Чуулганы өдрүүдэд нэгдсэн хуралдаан нийт 7 удаа хийгдэх хугацаандаа 39 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хороод 35 удаа, Дэд хороо 3 удаа хуралдлаа.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 2024 оны Улсын төсөвт өөрчлөлт оруулсан нь хамгийн чухал үйл явдал байлаа. 

Хамтарсан Засгийн газар, 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал нэн яаралтай хэлэлцэн баталсан юм. 

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 619 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байлаа. 

Мөн 2024 оны Улсын төсвийг 3.1 их наяд төгрөгөөр тодотгож, улсын хэмжээний томоохон төслүүдэд хөрөнгө оруулахаар болсон нь томоохон үйл явдал байлаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна