Өнөөдөр /2024.08.30/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж 2024 оны төсвийн тодотгол болон ШЕЗ-ийн гишүүнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
ШЕЗ-ийн гишүүнийг чөлөөлөх асуудлын хувьд:
ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг бүрэн эрхийнх нь хугацаа дуусах болоогүй байсан УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллахын тулд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ. Түүний өргөдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, хүлээн аваагүй. Харин УИХ-ын чуулганаар хэлэлцээд ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
ШЕЗ нь 2019 оны ҮХНӨ-ийн дагуу Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэгтэй үндсэн хуульд заагдсан байгууллага болсон юм. Нийт 10 гишүүнтэй. Тавыг нь шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг.
Шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээ нэр дэвшүүлэхдээ УИХ-аас ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гурван сарын хугацааг зарцуулж байсан юм. Тэгэхээр нэг жилийн бүрэн эрхийн хугацаа үлдсэн нь ШЕЗ-ийн нэг гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад хүндрэлтэй болж буй.
Ямартай ч ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Н.Отгончимэгийг чөлөөлсөн учраас энэ харьцаа алдагдах бөгөөд шүүгч бус дөрвөн гишүүнтэй болж байгаа юм. Ингээд харвал ШЕЗ-ийн шийдвэр шүүгч гишүүдийн талд шийдэгдээд явах магадлалтай бөгөөд энэ нь эргээд шүүгчийн хараат бус байдалд ч халтай байхыг үгүйсгэхгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдохоор болсон Н.Отгончимэгийн танилцуулга.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна