“Олон Улсын Эрүүгийн шүүхээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн байна

С.Гандэлгэр
2024/09/01

Монголын баримт шалгах төв-өөс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлах гэж байгаатай холбоотойгоор Олон Улсын Эрүүгийн шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчид анхааруулах захидал илгээж гэсэн нийгмийн сүлжээгээр тарсан мэдээллийн баримтыг нягталж шалгасан байна. Мэдээллийг шалгаад төөрөгдүүлсэн мэдээлэл байна гэж дүгнэжээ. Ингээд баримт шалгалтын мэдээллийг хүргэж байна.

Ерөнхий агуулга: “ОУЭШ-ээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал илгээж:” гэсэн толгойтой захидлыг ОУЭШ-ээс ирсэн хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн:  Уг захидал нь Ateo Breaking гэх мэдээллийн редакцаас гаргасан цахим уриалга бүхий мэдээллийг Олон Улсын Эрүүгийн Шүүхээс ирсэн гэж хуурамч тайлбартайгаар түгээжээ.
2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Bold Tovuu нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАН ЗАХИДАЛ ИЛГЭЭЖ:” гэсэн гарчиг бүхийн пост түгээжээ. Тус пост нь 186 реакц, 10 сэтгэгдэл авч, 122 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Ateo Breaking” нь Орос хэл дээр мэдээлэл түгээдэг Телеграмын суваг юм. Тэрээр 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х (хуучнаар Твиттер) дээрээ дараах уриалгыг гарган, бусдыг түгээхийг уриалжээ. “Ateo Breaking” мэдээллийн албанаас гаргасан энэхүү уриалгыг орчуулан түгээхдээ “ОУЭШ-ээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал илгээж:” гэсэн толгой нэмж, мөн “Хүндэтгэсэн,” гэх хэсгийн дараах “Ateo Breaking” хэсгийг хасжээ. 



Энэхүү уриалгын талаар Ateo Breaking Телеграм дээрээ дараах тайлбарыг өгсөн байна. undefined Ateo Breaking мэдээллийн редакц Монголын оршин суугчдад зориулсан сурталчилгааны кампанит ажил зохион байгуулжээ. Монгол дахь идэвхтэй твиттер хэрэглэгч бүр бидний давж заалдах гомдол болон Гааг дахь олон улсын шүүхийн шийдвэрийг харах болно. Ateo Breaking-ийн уншигч бүр лайк дарж, дахин жиргэж, сэтгэгдлээ үлдээснээр мессежийг түгээхэд тусална. Дүгнээд хэлбэл, Ateo Breaking нэртэй мэдээллийн редакцаас гаргасан уриалга захидлыг Олон Улсын Эрүүгийн Шүүхээс ирсэн захидал мэт мэдээлж, төөрөгдүүлжээ. Эх сурвалж: Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.34.202
    2024/09/02

    монголчууд жудагтай ИХ Чингэсийн үеэс уламжижлалтай элч ээ хөнөөх үгүй

    Хариулах
  • 103.168.34.18
    2024/09/02

    Путин хүүхдүүдийг дайны аюулаас холдуулж аюулгүй нөхцөлд амьдруулж асарч байгаа би ойлгодог. Дэлхий тайван болоход сайхан эрүүл үлдэх л чухал .

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/09/01

    Баривчил хүүхдүүдийн хулгайч...

    Хариулах
  • 139.5.217.60
    2024/09/01

    ANUSDN80955877XUCHIN DUULI

    Хариулах