В.Путин "Сибирийн хүч 2" хийн хоолойн асуудлаар монголчуудад хандаж, анх удаа тусгайлсан тайлбар өглөө

Х.Батсайхан
2024/09/03

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийхээр ирээд байгаа билээ. 

Түүний айлчлалын хөтөлбөр, уулзалт, хэлэлцэх сэдвийн талаар В.Путины туслах Юрий Ушаков хэвлэлд мэдээлэл өгчээ.
Түүний хэлснээр, айлчлалын гол үйл явдлууд өнөөдөр өрнөнө. 

Тодруулбал, 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт, хэлэлцээр хийнэ. Хэлэлцээр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа байна.
Уулзалт хэлэлцээр хийсний дараа Орос-Монголын Засгийн газар хоорондын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. 

Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, тус улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нартай хэлэлцээ хийнэ.
-Дараа нь удирдагчид хамтдаа Халхын голын дайны баатар, маршал Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөх юм. Мөн ОХУ-ын Эдийн засгийн их сургууль (РЭУ)-ын Улаанбаатар дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Г.В. Плехановын нэрэмжит сургууль Монгол Улсад ОХУ-ын стандартын дагуу 25 жил ажиллаж байгаа юм. В.Путины Монголд хийх айлчлал ёслолын хүлээн авалтаар өндөрлөнө.

В.Путин өчигдөр Монголд ирснийхээ дараа бэлэн захидал-ярилцлагыг "Өнөөдөр" сонинд өгсөн байна. Түүндээ "Орос, Монгол хоёр бараг бүх салбарт олон арван жилийн хамтын ажиллагаатай" гэж онцлоод ОХУ-аас БНХАУ-аас Монголыг дамнасан байгалийн хийн хоолой барих (“Сибирийн хүч - 2.” - Ведомости), Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, Монгол Улсыг дамнасан байгалийн хийн хоолой барих зэрэг шинэ төслүүд хоёр улс хооронд хөгжиж байгаа бөгөөд цаашдаа "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлын түлш цэнэглэх цогцолборыг хангахад "Роснефть"-ийн оролцуулах, "Интер РАО-Экспорт" компанийн оролцоотойгоор Улаанбаатар хотын ДЦС-3-ыг сэргээн засварлах зэрэг ажлууд байгааг дурдсан байна. 

Мөн Монгол Улсаас санаачилж, тогтмолжуулахаар хичээж буй "Гурван талт формат" буюу Орос, Монгол, Хятадын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг сонирхож байна гэдгээ илэрхийлжээ.  
Түүнчлэн, монголчуудын анхаарлыг хамгийн их татаж буй "Сибирийн хүч-2"-ын бүтээн байгуулалтын талаар тусгайлан тайлбар хийсэн байна. Өнгөрсөн жилүүдэд ОХУ-аас Хятад руу байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барих асуудлыг Монгол Улсын бүх Ерөнхийлөгч нар хэлэлцэн тавьж байсныг тэрээр дурдаж, бэлтгэл ажлыг 2021 онд эхлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын сүүлчээр төслийн баримт бичгийг бэлтгэж дууссан гээд, "Дашрамд хэлэхэд, Монголын түншүүд эхэндээ зөвхөн транзит тээвэр хийхийг хүсч байсан бол одоо хямд хийн хоолойг танай эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэхэд ашиглах боломжийг судалж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.140
    2024/09/03

    1. Оросоос хятадад нийлүүлэх хийн хоолойг Монголоор дайруулах нь байгаль орчиныг сүйдлэж, ан амьтны болоод малчдын нүүдлийг хязгаарласан зэрэг маш том олон саад тотгор, хохирол үлдээнэ. Манайд ер ямар ч ашиггүй. Хий дууслаа, Монгол газраа талхуулаад хоосон хоцорно. 2. ДЦС-3 бол угаасаа оросын хог дээр хаясан хуучин юмыг авчирч угсраад, түүнийг засах нэрийдлээр жил бүр шахам хэдэн зуун сая ам доллар орос руу цутгадаг, дундаас нь манай төр засагт шургалсан хувалзууд цавчаа хийдэг газар болсон. Түүний оронд барууны технологоор цоо шинийг, эсвэл бага оврын атомын цахилгаан станц барих нь манайд хамаагүй ашигтай. 3. Халх голын байлдааны гоёчилсон түүх нь 1380 онд оросын Дмитрий, Монголын Мамай хоёрын хооронд болсон Куликовын тулааныг хэдэн арав дахин даваадуулж сурталчилж байсны нэг хуулбар бололтой байдаг..

    Хариулах
    • 103.168.34.86
      2024/09/03

      Кк ямар их юм мэддэг,ямар их юм чаддаг юм бэ чи !!! Тэнэглэлд хязгаар үгүй гэж...Монголчуудад хийж чаддаг юм гэж байна уу амныхаа зоргоор чалчих нь аминд чинь өлзийтэй...

  • 222.117.4.171
    2024/09/03

    Ok

    Хариулах