Дээд шүүх Н.Номтойбаярыг Ногоон намын даргаар бүртгэхээс татгалзжээ

Zuv.mn
2024/09/10

Монголын ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, холбогдох баримтыг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн.

Уг өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа тухайн асуудлаар дахин хандах боломжтой гэж үзэн буцааж шийдвэрлэв.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль үйлчилж эхэлсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намуудын тухайд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуультай нийцүүлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг үүссэн байгаа юм. Иймд Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон түүнд нийцүүлэн баталсан намын дүрмийн дагуу хийнэ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.13
    2024/09/11

    Аугаа их эзэн богд Чингисийн хойд дүр амьд бүрэлбаа хотгойдын Чингүнжавын удам Хатанбаатар Магсаржавын цусан төрөл Бодоо Данзангийн сүнс тэмцэгч Номтойбаяраас айж байна.Энэ хүн намын дарга болчихбол жинхэнэ монголыг хөгжүүлэх гээд байхад даа бүртгээч орчин цагийн Чингис Номтойбаярын дүрээр ирчихээд байхад даа бүртгэ бүртгэ

    Хариулах
  • 124.158.104.120
    2024/09/11

    бумялагч хөсрий намаа хэдээр зарчихваа

    Хариулах