ПАРАЛИМП: Допингийн асуудалд нэр холбогдсон тамирчны "Б" сорьцоо шинжлүүлэх сүүлийн хугацаа нь өнөөдөр

Zuv.mn
2024/09/10

17 дахь удаагийн Паралимпын наадамд Монгол Улсыг зургаан төрөлд 12 тамирчин төлөөлөн оролцож нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ нь Паралимпын наадамд Монголчуудын үзүүлсэн түүхэн амжилт юм. 

Харин тус наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцсон 12 тамирчны дунд допинг хэрэглэсэн бөх байгаа нь батлагдсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жүдо бөхийн төрөлд -90кг жинд өрсөлдсөн Б.Баттөгсийн шинжилгээнээс допинг илэрсэн байна. 

Б.Баттөгсийн хувьд харааны бэрхшээлтэй бөгөөд түүний хэрэглэж байсан эм бэлдмэлд допингийн төрлийн хориотой бодис байсан байх магадгүй юм. 

Харин энэ талаар Паралимпын холбоо болон албан ёсны байгууллагууд одоогийн байдлаар ямар нэг мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Баттөгсийн "Б" сорьцоо шинжлүүлэх сүүлийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж. 

ОУХМ Б.Баттөгсийн хувьд тэмцээндээ оролцохоор Парисыг зорьсон ч "Бэртлийн улмаас барилдах боломжгүй болсон" гэх шалтгаанаар барилдаагүй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна