З.Энхболд: Х.Нямбаатар чи уучлалт гуйгаарай хөөе. Үгүй бол хүн гүтгэсэн хэргээр цагдаад өгнө

Х.Есү
2024/09/11

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр өглөө авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна гэж мэдэгдсэн. 

Мөн энэ үеэр  З.Энхболдыг үүр шөнийн заагаар чулуун бордюрыг цохиж хагалаад, зураг авчхаад явсан гэдэг мэдээлэл авсан хэмээн хэлсэн юм. Харин З.Энхболд өөрийн сошиал хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. 

З.Энхболд: 

"Сайн байна уу? Урд шөнө Улаанбаатарын Засаг дарга Х.Нямбаатар гэдэг хүн намайг гүтгэжээ. Би Өвөрхангайд мод зүлэг тариад долоо хонож байна. 

Өвөрхангайд долоо хонож байгаа хүн яаж алх бариад Улаанбаатарын бродюрыг хагалхав дээ. Тийм тэнэг мангар бодол Х.Нямбаатарын толгойд л орохоос өөр хүний толгойд орохгүй байх л даа. Энэ 20 гаран мянган төгрөгний бродюрыг 100 гаран мянган төгрөгөөр авчирсан асуудалдаа хариулт өгөхийн оронд алх бариад хагалсан тухай  яриад байдаг нь ямар ч ойлгомжгүй байна. 

Инээд хүрч байна. Намайг бродюр хагална гэдэгт гүтгээд.  Х.Нямбаатар чи уучлалт гуйгаарай хөөе. Үгүй бол гүтгэсэн хэргээр цагдаад өгнө шүү чамайг" гэлээ. 


Гэрэл зургийг: MPA



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна