О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ

С.Гандэлгэр
2024/09/12

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар О.Магнай, Э.Болорчулуун, Ц.Шижир, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Г.Идэрчулуун, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Б.Бямбацогт, Х.Саруул нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.Идэрчулууны өмгөөлөгч Я.Баярсайхан, Ж.Гантулга, шүүгдэгч Ш.Ядамдоржийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Э.Болорчулууны өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Ц.Шижир, шүүгдэгч О.Магнайгийн өмгөөлөгч Т.Баясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэв.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна