Шинэчлэн батлагдсан Улс төрийн намын тухай хууль ёсоор энэ жилээс эхлэн улс төрийн намуудад жил бүр төсвөөс санхүүжилт олгохоор болсон билээ. Хуулийн дагуу УИХ-ын ээлжит сонгуульд сонгогчдын 1-ээс дээш хувийн санал авсан есөн нам эвсэл санхүүжилт авах боломжтой болсон бьөгөөд тэдгээрт сонгуульд цуглуулсан саналын тоо, УИХ-д авсан суудлын тоо гэсэн хоёр үзүүлэлтээр санхүүжилт олгох юм.
Санхүүжилтийн хэмжээг хуульд заасны дагуу /Саналын тоо х Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх төгрөг, Суудлын тоо х Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-аар үржүүлсэнтэй тэнцэх төгрөг/ тооцож энэ сарын 15-ны дотор намуудын дансанд шилжүүлэх учиртай.
Намуудад олгох санхүүжилтийг дээр дурдсан томъёоны дагуу тооцож үзэхэд МАН хамгийн их буюу 2,803,290,600 төгрөг, хамгийн бага нь Бүгд найрамдах нам хамгийн бага буюу 64,795,500 төгрөгийн санхүүжилт авахаар байна.
Намуудын авах санхүүжилт
МАН 2 тэрбум 803 сая, 290 мянга, 600 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 1,681,290,600
Суудлын тоогоор олгох санхүүжилт 1,122,000,000
АН 1,516,369,800 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 1,447,069,800
Суудлын тоогоор олгох санхүүжилт 693,000,000
ХҮН нам 630,666,300 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 498,666,300
Суудлын тоогоор олгох санхүүжилт 132,000,000
Үндэсний эвсэл 314,146,800 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 248,146,800
Суудлын тоогоор олгох санхүүжилт 66,000,000
ИЗНН 306,919,000 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 240,919,800
Суудлын тоогоор олгох санхүүжилт 66,000,000
Шинэ нэгдсэн эвсэл 229,950,600 төгрөг
Үнэн ба зөв нам 134,583,900 төгрөг
Иргэний хөдөлгөөний нам 67,461,900 төгрөг
БНН 64,795,500 төгрөг
Улс төрийн намуудын санхүүжилтэд нийт 6,068,183,000 төгрөг зарцуулах бөгөөд үүний 4,950,326,200 төгрөг нь Засгийн газрын хамтарч бүрдүүлсэн гурван намд ногдож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.129
hovdiin hogiin hulgaich gantumur
Хариулах