Х.Баттулгын "дуураймал" залгамж халаа

Zuv.mn
2024/09/30

Женко Х.Баттулга хотын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд АН-аас өрсөлдөх 45 кандидатын 30 гаруйг халаасалчихсан. Тэр ингэж УИХ-ын сонгуулиар гаргаагүй хүчээ орон нутгийн өрсөлдөөнд асгаж буй нь ерөөсөө л "жижигхэн, жижигхэн" Женко нарыг тараан байршуулах зорилготой юм.

Тэр олон жижигхэн Женкогийн нэг дүр нь төрсөн дүү Х.Баттуулынх нь хүү Б.Оргилбат. Тэрбээр Баянгол дүүргээс НИТХ-д өрсөлдөж буй. Өмнө нь Х.Баттуул НИТХ-д сууж байсан туршлагатай. Гэвчиг хүүд нь бол НИТХ-д суусан, нийтийг төлөөлсөн ямар ч туршлага байхгүй.

Туршлагыг ер нь "Женко ухаан"-аар бол өөрөө сурах биш өвлөж авдаг болж таараад байна.

Б.Оргилбатын google дээрх хайлтын илэрц ч их биш. Түүний аав Х.Баттуул, ээж Н.Алтанцэцэг нь 2007 онд "Миллхаус" ХХК-ийг байгуулсан байдаг ба  цар тахлын үед Б.Оргилбат уг байгууллагын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Б.Оргилбат "ХААДС" -гаас “Милл хаус” ХХК-иараа 2022 онд 4.9 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч өнөөдрийг болтол 3.9 тэрбум төгрөгийг нь төлөөгүй гэх муу нэртэй.

Гадны хэд хэдэн оронд эцэг эхийн мөнгөөр сурч ирсэн, үе дотроо эрдэм мэдлэгтэй нэгэн гэгддэг. Гэвчиг монголын амьдралаас хэдэн арван жилээр тасарч, улсаа болохгүй, бүтэхгүй байгаагаар нь муулсан, цагаан гартай залуусын л нэг юм.

Х.Баттулга олон арван "мояа" гэгдэх залуусыг дагуулдаг ч яг ийм цагаан гартай зээ дүүгээрээ чухам юу хийлгэх гэж улс төрд сойж байгааг таахад бэрх. Б.Оргилбат Х.Баттулгын "дуураймал" дүр болтлоо асар удах магадлалтай.

Б.Оргилбат авга ах Х.Баттулгынхаа “Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн өөр нэг намтартай. Нэг ёсондоо монголд ажиллах хугацаандаа шинээр бизнес эхлүүлсэн түүхгүй. Х.Баттулгын нөмөр, нөлөөллөөр бий болсон бизнесүүдийг шуудхан удирдаж ирсэн, зовлон үзээгүй бизнесменүүдийн нэг л юм.

Авга ах Х.Баттулга түүнд хань болгож, энэ удаагийн НИТХ-ын сонгуульд “Талх чихэр” ХК-ийнхаа дэд захирлыг, “Хиам консервын үйлдвэр” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлуудыг нэр дэвшүүлж байгаа.

Улмаар АН-ын авсан суудлын тооноос хамаарч, тэдний нэгийг хотын орлогчоор зүтгүүлнэ гэх яриа явж буй. Магад тэр нь Б.Оргилбат байж ч болох юм.

Саяхныг болтол Х.Баттулга улс төр рүү өөрийн хамаатнуудаа түлхээгүй. Харин энэ удаа жинхэнэ өөрийнхөө суганы үс, цүнх баригч, хамаатнуудаа бүгдийг нь нийлүүлж байгаад НИТХ-ын сонгуульд өрсөлдүүлчихлээ. Тэднээс хамгийн сайнаар Женкогийн "дуураймал" дүрийг хэн гаргаж чадах вэ гэдэг марафон даган баясагчдынх нь дунд үүсчээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.57
    2024/10/01

    Философийн хувьд залгамж байх ёсгүй. Хаадууд шуналтайгаас болоод улс орон нь мөхсөн. Нүүдэлчдийн хаан шунал багатай

    Хариулах
  • 59.153.113.101
    2024/10/01

    Гэвчиг Монголын амьдралаас хэдэн арван жилээр тасарч, улсаа болохгүй,бүтэхгүй байгаагаар нь муулсан , цагаан гартай залуусын л нэг л юм. Oooooo muuuu ulaaan tsagaaandaaaa mungu avsan zolibon alnii zuv.mn eeee haha nadaa naad battulga ntr hamaagu zuger unshij baisan iim zolibon um bichhin sda hahaha al umaaaa neere doromjluulad amidrad surtsan al umdaa tanai siteii chn ajilchid bugdeere hahaha al gj alnuudaaa , ene niigemd odoo yu bolj baigaaaan bolj baigaaa gants ch zuil baihgu ymr ch asuudal shideegu baij zuger heden myangadah asuudal bolson boriduir solih u pyasda,yrn ter boriduir n hagaraad unasan ch bid nart tr asuudal yu ch bish gd boddo teneg alnuuda, pyasda yarih uma zuv shaaa zuvin alnuuda. Mongolin amidarlaas tasarsan gshhh mongol chn uuruu delhiiges tasarchaad baina modon jorlondoo baaj sheee teneg alnuud buur , yaaay daa neere mungunii tuluu aav eejiigee ch ta nar muulna daa zolibon alnuud tanai site neg ch gsn bolj bga zuil baival gargaad ireerei. Tanai naaad ajild chn dund eniig yg bichsen hun n hurtel har myangan zeelte utaand hordtson bugluruund buglurtsun buur hed dahin iluu zovtson shaajiij l neg hdn haltar tugrug ugsun chn saihan orchintoi utaagu adaglaad ger hoorolgu ydj utaaagu shaaj baigan shg l , zuv zuger baiga hotiig muulad bgn shg l shaajinda esto hahahah odoo uvul bituu utaa tugjree sda zam bituuu mus alhaj barih hurtel zovlon shaaadga mdku bj l sda hahahaha , chiniii tanidag ymrmaa neg hun ene hotiin agaarin bohirdloos bolj ene llrin zamnaas bolj gemtej ami nasaaa aldsan l baigaaa , jinhen mungu ugvul yu l bol yu duraaraa shaadag sda nar baina

    Хариулах
  • 202.9.40.52
    2024/09/30

    Delbeechinguud

    Хариулах