ТАНИЛЦ: Өнөөдөр /X.02/ Байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд

Zuv.mn
5 цаг 1 минутын өмнө

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Байнгын хороод, хурлын тов, хэлэлцэх асуудлыг хүргэе. 

10.00 цагаас Хууль зүйн байнгын хороо Жанжин Сүхбаатар танхимд: 

  • Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай

14.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо Жанжин Сүхбаатар танхимд:

  • “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг

15.00 цагаас Төсвийн байнгын хороо Их засаг танхимд:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Бангын хороодын хурлаас гадна Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй "Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь" сэдэвт форум өнөөдөр Төрийн ордонд болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна