Эргэн тойрны найз нөхөд МАН-аас нэр дэвшиж байгаа. Энэ бичвэр хүнд тусах байх

Х.Есү
19 цаг 47 минутын өмнө

Ер нь МАНай нам гарвал утга алга дөө. Бүх нийтээрээ тэгээд балай гэдэгтээ л итгэхээс.

Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд амьдардаг. Манай гэрийн тэнд буюу төв усан бассейны урд 4 ширхэг сагсны шийд байсан. Том хүүтэйгээ багаас нь тэнд сагс тоглодог байлаа. Одоо тэр тоглоомын талбай дээр Этүгэн сургууль эмнэлэг барьж байгаа. Би нэг шөнө гарч, орилсон бичлэгийг монголчууд хэдэн зуун мянгаараа үзсэн байна лээ. Хөөрхий хэдэн миксерийн жолооч залуучууд л торгуулсан байх.

Энэ зун 1111 төвд хэчнээн ч удаа хандав. АТГ, Барилгын яам, Хотын дарга нар, шүүх гээд хэчнээн ч газар хандав. Түй үр дүн байхгүй. Бассейны цаана Эко констракшны нэг том барилга Сэлбийн эрэг дээр баригдаад зарагдаж байгаа. Голынхоо усны сан руу хуульд заасан хэмжээнээсээ хэтрээд барьчихсан. Бас энийг зөндөө хэллээ. Бичлэгийг нь тавьлаа. Түй ч тоохгүй. Аргаа бараад Монголд үхсэн ацны хууль байдаг юм. Би юугаа заагаад эргүүтээд байсан юм гээд л халаглаад өнгөрсөн. Өнгөрөх ч гэж дээ. Одоо манай тэнд нэг ч хүүхдээ тоглуулах газар байхгүй. Дууссан. Өдөр бүр, үлдсэн амьдралынхаа турш, үр хүүхэд, ач зээ нарынхаа өмнө тэмцэж чадаагүй том хуульч гэж халаглана. Дотор харлам.

Үг авдаг нэг ч албан тушаалтан байдаггүй. Юу ч арга хэмжээ аваагүй, тоодоггүй. Аргаа ядсан хүн ядаж Мэргэжлийн хяналтын газар гэж байхад амар байж дээ гэж бодсон. Одоо бол би хариуцахгүй, тэр хариуцна гээд байдаг болсон юм билээ.

Мэргэжлийн хяналтыг Үндсэн хууль, хууль тогтоомжийн хуулиа зөрчөөд хуулийн хулгай хийгээд та нар төсвийн хууль дагуулаад байхгүй болгоод баталчихлаа гээд би бас л хэлж байсан. Хэн ч тоогоогүй.

Өмнө нь тэр газарт улс юм барих гэж байгаа гээд хашаа барьчихсан байсан. Гэтэл сүүлийн 4,5 жилд л газраа олгоод идээд байдаг. Дарга нарын хэлдэг үг нь энэ хотыг удирдсан 30 жилийн гай гэнэ. Чааваас тэр 30 жилийн сүүлийн хэдэн жилдээ нүдэн дээр идээд уугаад байгаанууд нь тэгж ярьдаг.

Би өөрөө энэ хорооны МАН-ын гишүүнчлэлтэй. Бас гайгүй хуульчийн мухар гэж өөрийгөө тоодог, энд тэндхийн төрийн алба руу яваад орохоор бүгд л хүндэлж харьцдаг. Гэтэл одоо мань Гүнбилэг одоо бүр бууж өгсөөн. Тэр бол худлаа нэр хүнд, худлаа хүндлэл. МАН маань байхгүй болж байж л энэ Монгол арай дээр болох юм бишүү гэж өөрийнхөө зүтгэж, итгэж, олон сонгуулиар бас энэ намыг сурталчилж, зарим үед эсрэг намын ерөнхий сайдыг хүртэл ажил хийлгэхгүй зууралдаж явсандаа гутардаг болоод байна. Миний олон найз нар, дүү нар МАН-аас нэр дэвшиж байгаа. Энэ бичвэр их эмзэг тусах байхаа. Гэхдээ бодит үнэн юм чинь яалтай вэ?



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    13 цагийн өмнө

    ARDIIN NAMTAI MEDEEJ MAASH IH HOLBOOTOI BAS MUUHAI MONGOLCHUUDTAI BOLOHOOR ULS N IIM

    Хариулах
  • 202.21.101.36
    18 цагийн өмнө

    Ай хөөрхий хожимдож гэмшжээ. Сайжирхаас нь өмнө улс минь тарчихгүй бол ч их л зовж байж сэхэндээ. Улсынхаа толгойг залгих заяатай хэдэн хүмүүсийн тоглоом ч болоод дууслаа даа. Ихэд билэггүй юм бичсэн хөгшин ахыгаа өршөөн хэлтрүүлээрэй.

    Хариулах