Иргэдийн асуудлыг бодитоор шийддэг Б.Буянтогтох

Zuv.mn
2024/10/03

Түүнийг Батсүхийн Буянтогтох гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. 1998 онд Нийслэлийн 67-р сургуулийг төгсөж, 2005 онд ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр дүүргэжээ.  Сургуулиа төгссөөд хотод ажиллаж болох байсан ч анхан шатны нэгжийн хүнд хэцүүг үзэж туулж, мэдлэг туршлага хуримтлуулах зорилготойгоор эмч ч байхгүй хөдөө нутгийн сумын эмнэлгийн эмчээр ажилд орж байжээ. Хөдөө нутагт хэдэн жил ажилласныхаа дараа ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ажилласан нь мөн л эрүүл мэндийн салбарын хүнд хэцүү, ачаалалтай хэсэгт нь ажиллаж, туршлага суух хүсэлтэй байсныг нь харуулна.

Энэ бүхний дараа Буянтогтох маань хувийн хэвшилд шилжиж, салбартаа томоохон байр суурь эзэлсэн томоохон эмнэлгүүдийг байгуулалцаж, удирдах албан тушаал хүртэл хашиж байж ээ. Тодруулбал “Мөнгөн гүүр”, “Бриллиант” гэх одоо ч улсдаа томоохонд тооцогдож, олон хүнийг эрүүл байлгах, эмчлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа эмнэлгүүдийг байгуулалцаж явсан нэгэн юм.

Үүнийхээ дараа Б.Буянтогтох төрийн албанд шилжиж, салбарын бодлогыг тодорхойлох болсон. Эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд, ачаалалтай, шинэ тутам хэсэгт 16 жил ажилласан туршлагаа салбарынхаа хөгжилд зарцуулахаар нэгэнт шийдсэн нь энэ байв.

Түүнийг масктай л болохоос биш Монголын ард түмэн нижгээд олон удаа харсан байх ёстой. Учир нь Эрүүл мэндийн яаманд газрын даргаар ажиллаж байсан учраас цар тахлын хүнд үед иргэн бүрийг мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх үүргийг хүлээн ажиллаж байсан юм. Бүр тодруулбал өдөр бүр цар тахлын мэдээллийг бидэнд хүргэдэг, урдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгдөг байсан гэвэл хүн бүр санах биз.

Түүний хувьд Эрүүл мэндийн яаманд ажиллах хугацаандаа хэд хэдэн томоохон шинэчлэл, иргэдэд ээлтэй бодлогуудыг дэвшүүлж ажил хэрэг болгосон. Тодруулбал хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг шийдэж, хүндрэл чирэгдэл үүсч, урт дараалал үүсдэг байсныг нь  болиулсан. Мөн ЭМБ өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх, ОУ-ын жишигт хүрэх боломжийг бүрдүүлсэн юм.

Мөн Хавдар, зүрх судас, мэдрэлийн гэх мэт мэс заслыг дүүргийн эмнэлгүүд хийх боломжийг нээж өгсөн нь эрүүл мэндийн салбарт том шинэчлэл болсон юм. Өмнө нь хүндрэл учруулдаг байсан цаг авах асуудлыг ч шийдэж, “Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулсан нь маш том шинэчлэл болсон билээ.

Эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил, анхан шатны нэгж, эмчимт эмчилгээ, төр хувийн хэвшлийн салбаруудад ажиллаж байсан туршлагатай Б.Буянтогтохыг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж, иргэдэд хүрэх үйлчилгээг ойртуулах тал дээр үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн НИТХ-ын сонгуульд ХУД-т нэр дэвшүүлсэн биз ээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна