Чингэлтэйг “Чиглүүлэгч” Б.Мөнхбатыг сонгох 5 ШАЛТГААН

Х.Батсайхан
2024/10/04

-Анхны “Гэр хороололгүй жишиг хот”-ыг Чингэлтэйд авчралцсан эрхэм-

Гэр хорооллын иргэд шинэ хотуудад шилжин суурьшиж, Улаанбаатар нийтийн орон суу болон дэд бүтцэд холбогдсон амины орон сууцны хороолол, зуслан хороолол гэсэн чихэнд чимэгтэй нэршилтэй гурван хэсэгт хуваагдах цаг холгүй ирээд байгаа билээ. Энэ түүхэн үйл явцыг Чингэлтэй дүүрэг түүчээлж, өнөөгийн бидний амьдралын бэрхшээлийн үндэс болоод буй их хотын сул талуудыг бүрэн шийдсэн орчин үеийн хот Сэлбийг бүтээн байгуулахаар ажил нь эхлээд байна.  

Бид энэ удаад энэхүү түүхэн үйл хэрэгт зүтгэж яваа нэгэн эрхмийг уншигчидтайгаа танилцуулж байна.

Түүнийг Б.Мөнхбат гэдэг. Ажил амьдралынхаа гарааг Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн багшаар эхлүүлж, улмаар дүүргийнхээ ЗДТГ-т мэргэжилтнээс эхлээд Засаг дарга болтлоо дэвшиж ажилласан чадварлаг боловсон хүчин. Дүүргээсээ Нийслэлийн ЗДТГ-т газрын даргын алба хашиж, олон жилийг Нийслэл хотынхоо хөгжлийн төлөө зориулсан нэгэн. Тэрбээр 2016 онд Чингэлтэй дүүргээс Нийслэлийн ИТХ-д сонгогдон, улс төрийн гараагаа эхлүүлсэн юм. 

НИТХ-ын гол эрх мэдэл бол төсөв баталдаг. Б.Мөнхбатыг Чингэлтэй дүүргээ төлөөлөн сонгогдсон 2020 онд Бүсчилсэн хөгжлийн концепц хараахан гараагүй, Нийслэл төсвийн эрх мэдэлтэй болох эхлэл дөнгөж тавигдаж, тэр нь Засгийн газраас хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрийн эрхийг шилжүүлж өгөх хэлбэр төдийгөөр илэрч байсан үе. Тиймээс дүүрэгтээ аль болох их төсөв мөнгө тавиулах гэж өрсөлддөг, шинэ бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэж зүтгэдэг байв. Ялангуяа орлого нь зарлагаасаа давдаг ч Нийслэлд төвлөрүүлчихдэг төвийн дүүргүүдийн хувьд энэ бол тухайн үедээ чухал байсан юм.   

Түүнийг сонгогдох 2020 онд Чингэлтэй дүүрэг 59 тэрбум төгрөгийн орлого олж, түүнийхээ 60 хувийг л зарцуулдаг /37 тэрбум/ байсан бол дараа жил нь 88.6 тэрбум төгрөг олоод 75.7 тэрбум төгрөгийг нь дүүрэгтээ авч үлдэж чадсан байдаг. Шууд хэлэхэд Чингэлтэйг төлөөлсөн Б.Мөнхбат болон түүний баг өрсөлдөөнд ялсан.

Зарлага дотор урсгал зардал, бүтээн байгуулалт хоёул багтдаг, тэгээд урсгал зардал огцом өсдөггүй гэхээр энэ бол үнэхээр том үзүүлэлт байсан юм. Чухам тэр үеэс Чингэлтэй дүүрэг өнгөө засаж, одоо удахгүй нүдэнд ил болох дэд бүтцийн бүтээн байгуулалтууд өрнөж эхэлсэн.

Мөн энэ үеэс төлөөлөгчид төсөв гэхээсээ илүү алсыг харсан, бодлогын өрсөлдөөнд нухацтайгаар орсон байдаг. Тодруулбал, Олон төвт хот болох зорилт хүчээ авч, Баянхошуу, Сэлбэ, Улиастай, Амгалан зэрэг дэд төвүүдийн алийг нь түрүүлж хөдөлгөх вэ гэдэг асуудалд амбийцаа гаргаж эхэлсэн юм. Бодлого, зорилт нэгэнтээ төр Засгийн хэмжээнд тавигдчихсан, хийж чадаж гэмээ нь тухайн бүс нутгийн иргэдийн амьдралын чанар үнэхээр сайжрах учраас улс төрийн оноогоо ч бодсон энэ ажилд чухал ач холбогдол өгч, НИТХ, УИХ-д суугаа төлөөллүүд нь лобби хийж ажилласан байдаг.

Одоо болж байгаа үйл явдлаас харахад, энэ өрсөлдөөнд Б.Мөнхбат тэргүүтэй Чингэлтэйн баг ялжээ. Нийслэл цаашдаа Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа, Сонгинохайрхан, Баянхошуу, Толгойт, Өнөр, Баянгол, Чингэлтэй, Сэлбэ, Сүхбаатар, Баянзүрх, Дарь-Эх, Амгалан гэсэн бие даасан 14 хот болж хөгжинө. Эдгээрийн 14 нь хуучин дэд бүтцэд суурилах бол Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр Сэлбэ хот цоо шинээр байгуулагдахаар болоод буй. Шинэхэн, саруулхан, орчин үеийн хотын стандартаар баригдах энэ хотод амьдрах 12,000 айлын ихэнх нь Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэд байх юм. Дөрвөн жилийн дотор ийм л том үр дүнд чингэлтэйчүүд хүрсэн байна.

Үүнд Б.Мөнхбатын ажлын туршлага, мэдлэг чадвар, хүчин зүтгэл орсон нь тодорхой. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл УИХ-ын гишүүнээр сонгогдоход Б.Мөнхбатыг оронд нь томилсон нь түүнийг Чингэлтэйгээр овоглосон, дүүргийнхээ төлөө зүтгэж байгаа улстөрчид дотроо нэр хүндтэй гэдгийг харуулсан юм. Өдгөө түүний зорилго Чингэлтэйгээс хальж, өнгөрсөн хугацаанд эхлэлийг нь тавилцсан “Нийслэлийн гэр хорооллыг гурван жилийн дотор орон сууцжуулах” зорилгоо дуусгахаар НИТХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Амаргүй даалгавар ч биелнэ гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл энэ бол нийгмийн захиалга юм. 

Түүнд амжилт хүсье.     

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.