Б.Энхбаяр: Нүүрсчид шоронд орохгүйн тулд надаас шүүхээр дамжуулж өшөө авахыг оролдож байна

Х.Батсайхан
2024/10/04

УИХ-аар байгуулсан Түр хороог удирдаж "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр фэйсбүүк хаягтаа мэдэгдэл гаргажээ. 

Сонголд дуудагдаж оролцсон "Эко глобал ложистик" ХХК Б.Энхбаяр гишүүнийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгсөн юм байна. Тиймээс тэрбээр тус шүүхэд хандан хүсэлт, тайлбар өгснөө ийнхүү олон нийтэд нээлттэй тавьсан байна. 

Тэрбээр албан хүсэлтээ  "Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан УИХ-ын Түр хорооны даргаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Одоогоор гурван ч шүүхэд. Өнөөдөр нүүрсчид “ялж” байгаа. Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа. Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна. 2024.10.04" гэсэн тайлбарын хамт нийтэлжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.240
    2024/10/07

    зоригтой байгаарай сайдаа бид таныг дэмждэг шүү анх шүгэл үлээсэн хүн та шүү таны хүчээр шуналт бясаанууд ил болсон шүү шүүх гэж бас нэг дампуу болж дээ энэ л хамгийн аюултай даа

    Хариулах
  • 66.181.180.249
    2024/10/05

    Энэ хэргииг замхруулах гэсэн хорсогчид тантаи мөр зэрэгцээд суухаар барахгүи нөгөө хахуульч шүүгчид нь хамтарч баина шүү дээ Үүнд көөк Хүрэлсүх зангарагтаи тэмцэх чадал баина уу???!!

    Хариулах
  • 202.9.40.201
    2024/10/04

    ямар нийгэм болоо вэ?

    Хариулах
  • 66.181.191.251
    2024/10/04

    Хуулиа биелүүлэх шудрага ёсыг хэвшүүлэхэд мэргэжлийн өндөр түвшинд үүргээ гүйцэтгэсэн гишүүн Энхбаяр ялна ялах ч ёстой эс тэгвээс Монгол улсад хуулийг зөвөөр хэрэглэх шудрага ёс хэзээ ч тогтохгүй Олон нийт төр хохирох бизээ

    Хариулах
  • 66.181.177.240
    2024/10/04

    Хийсэн хэргийг нь ухаад гаргаад ирлээ гэж шүүхэд өгөөд байгаа юм биш үү. Хийсэн хэргийг нь ярьсан хүн шүүхэд очиж байгаа бол хийсэн этгээдүүд нь бүр юунд очих вэ??????????? Шок. Энэ хүмүүсийнхээр бол нүүрсний хулгайг хийх биш илрүүлэх нь л буруу юм байна, ёоооооооо

    Хариулах