М.Тулгатыг БЗД-ийн Засаг дарга болгох улс төрийн тохироо хийжээ

Х.Есү
5 цаг 16 минутын өмнө

Нийслэл, дүүргийн сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн баасан гарагт явагдана. Энэ удаагийн сонгуульд дөрвөн нам, эсвэл оролцож буй ч гол өрсөлдөөн МАН, АН-ын дунд болох нь ойлгомжтой.

Нийслэл, дүүргийн иргэдийн хурлын сонгууль иргэдийн аж амьдралд парламентын сонгуулиас дутахааргүй чухлаар нөлөөлдөг. Иймээс энэ удаагийн нийслэл, дүүргийн сонгуулиар олон нийтийн анхаарлыг татаж, иргэдэд багагүй хүлээлт үүсгэсэн өрсөлдөөн Баянзүрх дүүрэг дээр өрнөж байна.

БЗД нь хүн амын тоогоороо нийслэлд нэгд бичигддэг. Тэр хэрээр хуримтлагдсан, шийдвэрлэх ёстой олон асуудал үүссэн. Харамсалтай нь, өнгөрсөн найман жилд БЗД-гийнхэнд тулгамдсан асуудлыг МАН огтоос шийдвэрлэж чадаагүй.  Тиймээс “БЗД-ээ аваръя” уриатайгаар М.Тулгат АН-ын залуусыг манлайлан сонгуульд өрсөлдөж байна.

Хэрэвзээ БЗД-ийн Иргэдийн хурлын сонгуульд АН буюу М.Тулгатын баг олонх болж чадвал түүнийг тус дүүргийн Засаг дарга болгох тохироог улс төрийн хүрээнд хийсэн байна.

М.Тулгат нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар БЗД-т АН-аас нэр дэвшсэн. Гэвч МАН-ын “хөл”, мөнгө, халамж гуравт ялагдаж, өвдөг шороодсон байдаг. Харин БЗД-ийн ИХ-ийн сонгуульд АН-ыг олонх болговол тэрбээр дүүргийн Засаг дарга болно гэдгээ ил тод ийнхүү зарлах болсон. Эндээс нь дүгнэвэл М.Тулгат төрж, өссөн дүүргээ хөгжүүлэх асар их амбицтай яваа бололтой.  Гэхдээ М.Тулгат  дүүргийнЗасаг дарга болох эсэх нь БЗД-ийн сонгогчдын саналаас хамаарна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.39
    54 минутын өмнө

    Хуцах юмаа. 8 жил нитх-д суугаад юу хийж гийгүүлэвээ. Дар эхийн үерийн үеэр нүүрээ ч харуулахгүй хаана байдаг. ичээчээ тулгатаа.

    Хариулах