Шинээр бүрэлдэх НИТХ-ыг Нийслэл цаашид биеэ даасан 14 хот болж хөгжүүлэх их ажил хүлээж байгаа билээ. Тиймээс сонгогч та бүхэн нэр дэвшигчдэд "Салбар бүрт өрнөх энэ их ажлыг хэрхэн амжуулах вэ" гэдэг шалгуур тавьж байгаа гэдэгт итгэж байна. Үүнд тухайн нэр дэвшигчийн өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлууд чухал байр суурь эзлэх нь тодорхой. Тэгвэл эрүүл мэндийн салбарт хийсэн ажлаараа энэ шалгуурт яг тохирох, цаашид итгэл хүлээлгэн ажил даатгах боломжтой нэгэн эрхмийг та бүхэндээ танилцуулж байна.
Б.Буянтогтох бол хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэхээр тангараг өргөсөн эмч хүн гэдгийг эхлээд хэлье. 1998 онд нийслэлийн 67 дугаар сургууль, 2005 онд ЭМШУИС-ийг "Хүний их эмч" мэргэжлээр төгссөн. Төгсөөд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эмнэлэг, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байгаад хувийн хэвшилд шилжиж, "Мөнгөн гүүр", "Бриллиант" эмнэлгийг байгуулалцсан. Улмаар төрийн албанд шилжиж, ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллажээ.
Тэрбээр энд байхдаа эрүүл мэндийн байгууллага өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг өгсөн нь эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн нэг болсон юм.
Зах зээлийн нийгэмд хувь хүний хичээл зүтгэл хөгжлийн үндэс байдаг билээ. Энэ жишгээр, хувийн эмнэлгүүд нь явцын дунд эдийн засгаар бэхжиж, хамгийн сайн тоног төхөөрөмж, хамгийн чадварлаг боловсон хүчнээр хамгийн чанартай үйлчилгээг үзүүлж эхэлсэн нь болох л ёстой, зогсоогдошгүй үйл явц байсан. Харамсалтай нь, боловсон хүчин дутагдалтай байдлаас үүдэн нэг эмч, улсын, хувийн эмнэлэгт хоёуланд нь ажиллаж, удирдах алба ч хаших болсон нь улсын эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ хөгжихгүй байх сөрөг нөлөөг үзүүлж эхэлсэн юм.
Ингэснээр улсын эмнэлэг дараалал ихтэй. шатлалаар үйлчлүүлдэг учраас анхан шатны эмнэлэг нь хүн эмчилье гэхээсээ илүү дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулахыг урьтал болгодог, ашиг сонирхлын зөрчил үүссэн учраас олигтой тоног төхөөрөмж авалгүй, өвчтөнүүдээ хувийн эмнэлэг рүү нэр цохон зааж явуулдаг байдал хавтгайрсан.
ЭМДС-гийн санхүүжилт үзлэг хийх, ядаргаа тайлах хэмжээний л санхүүжилтэд хүрэлцдэг тул илүү ажиллах боломж ч хомс байлаа.
Тэгвэл энэ байдлыг сүүлийн хэдэн жилд эрс өөрчлөх шинэлэг ажлуудыг Эрүүл мэндийн салбар авч хэрэгжүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Цахимжилт нэвтэрч, хүлээлт, чирэгдэл арилсан. ЭМДДэвтэр, шинжилгээний хариугаа мартсан гэх мэт аар саар асуудлаар үйлчилгээ авч чадахгүй байх явдал үндсэндээ үгүй болсон. Иргэн бүр дээр дата үүсгэж, ЭМБ өөрийнх нь зөвшөөрлөөр орж хараад эмчилгээ үйлчилгээгээ явуулж байна. Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллага өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгож, ЭМДС-гаас олгох санхүүжилтийг нэмжээ.
Хувийн хэвшилд л байж, хөгжих үндэс нь болж байсан бүтээлч санаачилгыг улсын эмнэлгүүдэд ингэж үүсгэсэн. Одоо улсын эмнэлгүүд чанартай тоног төхөөрөмж авч тавья, хамгийн сайн эмчийг ажиллуулъя, тэгээд иргэдэд хамгийн чанартай үйлчилгээг үзүүлье гэж уралддаг болсон. Төсөөс нэгдсэн журмаар цалин нэмээгүй байхад улсын эмнэлгүүд дуу, дуугаа авалцан эмч нарын цалин хангамжийг нэмэгдүүлж байсан тэр нэгэн содон үйл явдлыг уншигчид санаж байгаа биз. Энэ бол Б.Буянтогтохын хүсэж байсан үр дүнгийн эхлэл, эмнэлгүүд боловсон хүчний төлөө өрсөлдөж эхэлсний илэрхийлэл байсан юм.
Одоо өндөр өртөгтэй мэс заслуудыг ЭМДС-гаас төлдөг болсон. Өмнө нь зөвхөн Гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлдэг байсан тусламж үйлчилгээ, мэс заслыг хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдэд авч эхэлж байна. Дүүргийн эмнэлэгт өгдөг байсан шинжилгээнүүд анхан шат буюу өрхийн эмнэлэгт оччихлоо. Гэх мэтээр, үндсэндээ шатлал гэж зүйл үгүй болж, бүхий л үйлчилгээг хамгийн ойрын эмнэлгээсээ авдаг болох үйл явц эхэлчихсэн үргэлжилж байгааг та бүхэн харж байна.
Эрүүл мэндийн салбар, өвчтөн буюу ард иргэд аль, аль нь хожих ийм л алсын хараатай том ажлыг Б.Буянтогтох сэдэж хийж чадсан юм. Үүнд мэдээж, Засгийн газар, УИХ-ын тууштай дэмжлэг орсон байлгүй яах вэ.
Өдгөө Баялгийн сангийн хууль батлагдсанаар та бид баялгаасаа хувь хүртэж, эрүүл мэнддээ бэлэн бусаар зарцуулах боломж бүрдсэн. Энэ бол эрүүл мэндийн салбарын хөгжлийг улам л хурдасгана.
Гэхдээ хийх ажил их бий. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг бие даасан 14 хот болно гэхээр нэг дүүрэг 2-3 тасарч, үндсэндээ хуучнаар бол Өрхийн эмнэлэг /Өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, улсын эмнэлэг гэсэн шатлалтай/ бүх шатны тусламж үйлчилгээг дангаараа үзүүлдэг болох хэрэгцээ тулгарч буй /20 минутын хот концепцын дагуу шинэ хотын иргэн хот дотроо бүрх үйлчилгээг авах ёстой/. Энэ ажлыг хэдий чинээ богино хугацаанд хийнэ, нийслэлчүүдэд төдийчинээ ашигтай.
Тиймээс чухам энэ ажлыг эхлүүлсэн хүний хувьд, өөрөө хийе гэж байгаа дээр нь үргэлжлүүлээд дуусгах боломж, хариуцлагыг нь өгье гэж байгаа юм. Б.Буянтогтох энэ ажлыг хийж чадна гэдэгт итгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна