Цалингаа 3.5 сая хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан багш нарын ажил хаялт өнгөрсөн сарын 16-наас эхлэн 18 дахь хоногтоо үргэлжилж байна.
Энэ хугацаанд ажил хаялтыг голлон зохион байгуулж буй багш нарын холбоо, ҮЭ-ийн байгууллагууд Сангийн яам, ХНХЯ, Сангийн яам, цаашлаад Ерөнхий сайдын түвшинд уулзалтууд зохион байгуулсан ч өнгөрсөн баасан гарагийн байдлаар тохиролцоонд хүрээгүй байв.
Тодруулбал, ажил хаялтад нэгдсэн 30 гаруй мянган багшийг төлөөлж үлдсэн Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон өнгөрсөн пүрэв гарагт Боловсролын сайд П.Наранбаяр, цаашлаад Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан ч баасан гарагт уулзалтын үр дүнгийн талаар ямар нэг мэдээлэл гараагүй.
Харин өнгөрөгч амралтын өдрөөр Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл "Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Тус яам бүртгэсний дараа албажина. Хэдийгээр бидний шаардсан хэмжээ болох 3.5 сая төгрөгт хүргэж чадаагүй ч нааштай хариу ирсэн тул ийнхүү тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Түүнчлэн, "Сургуулиудад “Тохиролцоонд хүрсэн тул ажил хаялтыг зогсоож буй” талаарх мэдэгдэл очсон" гэх мэдээлэл мөн цацагдсан.
Гэвч өнөөдрийн байдлаар багш нар ажил хаялтаа зогсоогоогүй, хүүхдүүд хичээл сургуульдаа хамрагдаагүй нөхцөл байдал хэвээр байна.

Багш нарын нэг хэсэг нь ХНХЯ ажил хаялтыг зогсоох шийдвэрийг албажуулахыг хүлээж байгаа бол Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, дарга З.Цогтгэрэлийг шаардлагаасаа буцлаа гэж буруутгах хандлага ч ажиглагдаж байгаа аж.
2023 оны Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр /Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ/-т “Багш нарын цалин 2020-2023 оны хооронд жилд дунджаар 6.1 хувиар нэмэгдэж байсан...” талаар дурдсан байдаг. Улмаар төрөөс багш нарын цалинг 2023 онд 26 хувиар нэмэгдүүлж байсан бөгөөд түүнээс хойш “Инфляцийн түвшинтэй уялдуулан” жилд 6 орчим хувиар нэмж ирсэн байдаг. Энэ хугацаанд үр дүнгийн урамшуулал, бүсийн нэмэгдэл зэргийг олгох болсон ч үндсэн цалингийн нэмэгдэл инфляцийн түвшингээс бага байсаар ирсэн нь багш нарыг бухимдуулж, ажил хаях шалтгаан болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.198
Балиар амьтан амруугаа мөнгө чихүүлсэн биз багш нарын цалинг нэм
Хариулах103.168.34.8
Tsogtgerel iig ogtsruulaad ajil hayagch jinhene ajilhayagch bagsh nar dundaas hen tsoilsniig n terguun eeree son good "temtseen" urgeljluuleed yuu bolohiig harah ni deer bolov uu daa
Хариулах