П.Наранбаяр: Өнөөдрөөс багш нарын ажил хаялт зогсоно

Х.Есү
6 цаг 12 минутын өмнө

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын ажил хаялт зогсох эсэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Бид тохиролцсон. Тохиролцоонд бол өнгөрсөн баасан гарагт хүрсэн. Монголын үйлдвэрчний эвлэлийн зүгээс тохиролцсон гарын үсэг зурсан нэмэлт хэлэлцээрээ Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэх шаардлага тавьсан. Ингэж албажсаны дараа ажил хаялтаа дуусгавар болгоно гэж хэлсэн. 

Нэмэлт хэлэлцээр албан ёсоор бүртггэдлээ. Тэгэхээр үйлдвэрчний эвлэл өөрсдөө мэдээллээ хийгээд ажил хаялтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлд байдагчлан дуусгавар болгохоор зарлах байх гэж бодож байна. 

Маргаашаас зогсох байх гэж найдаж байна. Ингээд хэвийн үйл ажиллагаа явагдана гэж найдаж байна. Бид цаашдаа үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг ойлгож байна. Үндсэн цалин бол амьдралын баталгаа болж байх ёстой. Тиймээс нэмэх нь зөв" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна