УИХ-ын гишүүн П.Ганзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Цалинг инфляцтай уялдуулж 20-30 хувь нэмэхээр олигтой нэмэгдэл болохгүй байна шүү дээ. 60-70 хувиар нэмэгдүүлчихээр төсөв нь даахаа байчихсан учраас төсвийн урсгал зардлыг нэлээд хэмжээгээр танаж байгаа.
Магадгүй энэ нь зарим гишүүд сайд нарын дургүйг хүргэж байгаа. Үүнтэй холбоотой л ХҮН намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байгаа юм. ХҮН намынхан хэрвээ төсвөөр наймаалцсан зүйл байгаа бол боловсролын салбарын багш ажилтнуудын цалинг нэмж байгаа 900 гаруй тэрбум төгрөг байгаа гэж ойлгож болно.
ХҮН намын хувьд төсвийг номер нэг хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлээч ээ гэж хэлж байгаа юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна