Монголоос гаралтай якут гоо бүсгүй Серби улсаас “Ертөнцийн мисс”-т оролцохоор шалгарчээ

Zuv.mn
5 цаг 45 минутын өмнө

ОХУ-ын Якут улсын загвар өмсөгч, жүжигчин Елена Егорова “Ертөнцийн мисс” шалгаруулалтад Серб улсыг төлөөлөхөөр болж шуугиан тарьжээ. Тэрбээр 2022 онд Монголд болсон гоо бүсгүйн шалгаруулалтаас анх тодорч байсан бөгөөд тухайн үед хаанаас ирж оролцож байгааг нь асуухад “Жилийн 10 сард нь өвөл байдаг газраас ирлээ” хэмээн хариулж байсан аж.

Еленагийн эцэг, эх нь 40 жилийн өмнө Монголоос ОХУ рхуу нүүж суурьшсан гэнэ. Харин охин нь энэ удаад Сербийг “Ертөнцийн мисс” шалгаруулалтад төлөөлөхөөр болсон нь Серб төдийгүй ОХУ-д шуугиан тарьжээ.   

Үндэсний ялагч тодорсны дараа Сербийн олон нийтийн сүлжээнд “Сербд үзэсгэлэнтэй жинхэнэ серб бүсгүй олон бий”, “Сербүүд нь өөрсдөө эсэргүүцээд байхад энэ хүүхэн “Ертөнцийн мисс”-т явахаар болчихлоо. Юу болоод байна вэ” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээсэн байна.


Елена Егорова хэвлэлийнхний анхааралд анх удаа өртөж байгаа юм биш. 2022 онд серб гаралтай тэрбумтан Мойше Мантай холбон цуурч байжээ. Тухайн үед папарацци мөрдөж мөшгөн, хуурамчаар үйлдсэн нүцгэн зургийг нь дэлгэнэ гэж шатаажилж, юм, юм л болж байсан аж.


28 настай энэ бүсгүй мөн жүжигчин бөгөөд найруулагч Дмитрий Давыдовын бүтээлд тогложээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.92.98
    1 цагийн өмнө

    Ямар ацны монгол байдын

    Хариулах