ТОДРУУЛГА: Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 05 минут

Хотын дарга Х.Нямбаатарын бие нэлээдгүй чилээрхэх болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч магадгүй гэсэн мэдээлэл гараад буй.

Энэ талаар НЗДТГ-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад "Ташаа мэдээлэл. Хотын дарга Х.Нямбаатарын биеийн байдал сайн, эрүүл мэнд хэвийн, ажил үүргээ гүйцэтгэж байгаа " гэлээ.

Энэ долоо хоногийн сүүлээр МАН-ын Их хурал болно. “Их хуралтай холбоотойгоор хотын даргыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч магадгүй” зэргээр ташаа мэдээлэл зориуд тараасан байж болзошгүй гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.159
    Өчигдөр

    Ашгүйдээ. Хотын иргэдийн төлөө хар хэл ам хараал ерөөлийг үл тоон ганц ажил хийж байгаа хүндээ. Худалч үеэл Оюунэрдэнээс огт өөр хүн.

    Хариулах