Шархад, Амгалан дэд төвийг ЦОГЦЛООХ багийн гишүүн Д.Жавхланг ДЭМЖИХ 5 ШАЛТГААН

Х.Батсайхан
2024/10/08

“Нэг төвт хотоос олон төвт хот руу” хөгжлийн концепцын дагуу Нийслэлийн Баянзүрх дүүрэг алсдаа Баянзүрх, Амгалан, Дарь-Эх гэсэн гурван бие даасан хот болж хөгжих билээ. 

Энэхүү түүхэн чухал цаг үед бид Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн IV тойрог, Баянзүрх дүүргийн зүүн бүсэд нэр дэвшиж буй Дашбаатарын Жавхлан гэдэг залуу олон нийтийн зүтгэлтнийг уншигчиддаа танилцуулж байгаадаа баяртай байна.

“Гурван морьтой“ хүн

Д.Жавхлан бол юуны өмнө олон талын боловсролтой залуу гэдгийг онцолъё. Монголчууд давхар мэргэжил эзэмшсэн нэгнээ “Хос морьтой хүн” гэж өргөмжилдөг. Тэгвэл Д.Жавхлан гурван ч мэргэжил эзэмшжээ. Зүгээр нэг эзэмшээд зогсохгүй бүгдийг нь амьдрал дээр тэгш ашиглаж яваа чадварлаг залуу.

2000-аад онд бусдын жишгээр БНСУ-д ажил хөдөлмөр хийж байхдаа “Хөдөлмөр хүнийг бүтээдэг” гэдгийг ойлгож, эх орондоо ирээд мэргэжлийнхээ дагуу барилгын бизнес эрхлэн ажил, амьдралаа босгосон.

Улмаар 2020 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, дүүргийнхээ иргэдийг төлөөлж ажиллах болжээ.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай, тэр хэрээрээ ажил их Баянзүрх дүүргийн ИТХ-д дөрвөн жил ажиллахдаа тэрбээр ИТХ-ынхаа Төсвийн хороог удирдсан юм.

Чухам энд гүйцэтгэл сайтай ажилласан нь дүүрэг, намын удирдлагуудын анхаарлыг татаж, Нийслэлийн ИТХ-д нэр дэвших шалтгаан болсон гэдгийг УИХ-ын гишүүн Д.Бат-Амгалан онцолж хэлсэн байдаг юм.

 Улс төрийн мерит зарчим

Төрийн албаны мерит зарчим гэж сонсоогүй хүн ховор биз. Мерит гэдэг үгийг Оксфордын толь бичигт “Хүлээн зөвшөөрөгдсөн зохист чанар” гэж тайлжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний сайн чанарыг нийтээр хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай.

Үүнийг төрийн албатай холбохоор анхан шатнаас нь эхэлж, шат, шатандаа хүлээн зөвшөөрөгдөн  алхам, алхмаар дэвших гэсэн ойлголт бөгөөд хамгийн зөв, зүйтэй зарчим гэж хүлээн зөвшөөрдөг. 

Энэ зарчим улс төрд ч байх ёстой бөгөөд НИТХ-д өрсөлдөж буй нэр дэвшигчид эхлээд Дүүргийн ИТХ-д ажиллаж, тэндээсээ шилэгдсэн байх ёстой гэсэн үг. 

Тэгвэл Д.Жавхлан яг энэ зарчмаар яваа. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн олон буюу 43 төлөөлөгчөөс шилэгдэж, НИТХ-д нэр дэвшсэн Д.Жавхлан шиг зөв замналтай нэр дэвшигч ховор, өрсөлдөгч намуудад бүр ч ховор байгаа билээ.

Төлөөлөгч болгоны олж авч чаддаггүй туршлагыг хуримтлуулсан

Д.Жавхланг гурван мэргэжилтэй, боловсролоо амьдрал дээр ашиглаж чаддаг гэж дээр бичсэн. Тэрбээр барилгын инженер, эдийн засагч, эрхзүйч гэсэн гурван мэргэжлийг эзэмшсэн бөгөөд ИТХ-ын Төсвийн хороог удирдахад эдийн засагчийн мэргэжил нь илүү хэрэг болсон нь тодорхой. 

Тэгвэл үүнээс гадна барилга бүтээн байгуулалтын мэдлэг туршлагаа ч дүүргийнхээ иргэдийн төлөө зориулах боломжийг бусад нь түүнд итгэж өгсөн бөгөөд Баянзүрх дүүрэгт сүүлийн дөрвөн жилд өрнөсөн дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн ажлыг удирдуулсан юм.

Тэрбээр энэ ажлыг хариуцахдаа дүүргийн хэмжээнд 19.2 га буюу 192,000 м2 газрыг чөлөөлж, зам барих, тохижилт хийх боломжийг бүрдүүлсэн байдаг. 

Улаанбаатар хот байгуулагдсанаас хойш Баянзүрх дүүрэгт 223.7 км зам л баригдсан байсан бол өнгөрсөн дөрвөн жилд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 77 байршилд, 66 км зам шинээр тавьжээ. 

Шар хад, Амгалан дэд төвүүдийг цогцлоох багийн гишүүн 

Танилцуулгын эхэнд дурдсанчлан, Баянзүрх дүүрэг нь ойрын ирээдүйд Шар хад дэд төв, Амгалан дэд төвүүдийг бүтээн байгуулж хөгжих учиртай. 

Энэ нь барилгын чиглэлийн арвин туршлагатай Д.Жавхлангийн хувьд сурсан мэдсэнээ хотынхоо хөгжилд зориулах нэг шинэ боломж юм.

 Угаас энэ чадварыг нь үр ашгийг гаргахын тулд МАН түүнд итгэл хүлээлгэж, НИТХ-д нэр дэвшүүлсэн гэдгийг Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар “Удам дамжсан барилгачин, өндөр боловсролтой энэ залуу хотынхоо хөгжилд ихийг хийнэ гэж итгэж байна” хэмээн онцолж хэлсэн байсан.

Юу хийх вэ?

Улс төрийн хүчин, улстөрч сонгуулийн үеэр мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгогчиддоо санал болгодог. “Д.Жавхланг сонгосноор надад яг ямар хэрэгтэй юм бэ?” гэж бодож байгаа хүн ч байж магадгүй.

 Тэгвэл тэдгээр уншигчдад Нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг анхаарч уншаарай гэж зөвлөе. Бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөөр дүүрэн байгаа. 40,000 айлын орон сууц барина гээд бод. Тэгвэл тэр мөрийн хөтөлбөрийг хийж хэрэгжүүлэх гол хүмүүсийн нэг нь яах аргагүй Д.Жавхлан юм.

Аливаа асуудлыг өөр өнцгөөр хардаг, шинэлэг сэтгэлгээтэй гэдгээрээ танигдсан тэрбээр дүүргийнхээ авто замын гол уулзварууд дээр давхар зам барьж, түгжрэлийн асуудлыг нэг мөр шийдэхийг зорьж байна.

Мэдлэг боловсролтой, ажилсаг, зөв хандлагатай, улс төрийн мерит зарчмаар яваа төлөв даруу залуу зүтгэлтэн Д.Жавхланд амжилт хүсье.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.