Орон нутгийн сонгуулийн сурталчилгааг өнөөдөр 00.00 цагаас зогсооно

Х.Батсайхан
2024/10/09

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасны дагуу Орон нутгийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00.00 цагаас албан ёсоор зогсоно. 

Маргааш өнжөөд нөгөөдөр буюу 11-нд иргэд саналаа өгөх ёстой. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 61.1-д “Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна” гэж заасан. Энэ дагуу сонгогчдын саналыг энэ сарын 11-ний 07:00-20:00 цаг хүртэл санал авах байранд авна.

Улмаар мөн хуулийн 73.4-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Тиймээс сонгуулийн дүн гарсан 2024.10.11-нээс хойш долоо хоногийн дотор ИТХ-д өргөн мэдүүлнэ гэсний дагуу 2024 оны аравдугаар сарын 18-ны дотор дүнгээ өргөн барих юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна