Хууль "зохицуулж" шагнал тараасан МАН-ын дарга нар хэн бэ

Х.Батсайхан
2024/10/09

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд БЗД-т Ардчилсан намаас нэр дэвшигчид өчигдөр Сонгуулийн хууль зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийсэн билээ. 

Мэдээлэлд эрх баригч МАН-ын харъяалалтай дарга нар дүүргийн иргэдэд Сонгуулийн хууль зөрчин шагнал урамшуулал тарааж байгаа талаар ноцтой баримт дурдагдсан. Тодруулбал, хүн ажилд авсан мэтээр бичиг цаас бүрдүүлж, цалинг нь завшиж байсан, тэр нь хуулийн байгууллагаар тогтоогдсон этгээд намд нөлөөтэй болж, сонгуулийн менежер хийж байгаа гэсэн ноцтой баримтаас гаднао, МАН сонгуулийн хууль зөрсөн ноцтой мэдээлэл багтсан. 

Тодруулбал, нэр дэвшигч Э.Энхзориг хэн нэгний "Сонгууль ойртсон үед шагнал урамшуулал тараах хуулиар хориотой. Гэхдээ манай дарга нар зохицуулаад тарааж байгаа..." гэж ярьсан бичлэгийг "МАН-ын нэг дарга ингэж ярьсан" гэдэг тайлбартайгаар олон нийтэд сонсгосон юм. 

Сонгуулийн кампанит ажлын үеэр шагнал урамшуулал тараах нь сонгогчид нөлөөлөх арга мөн учраас хуулиар хориглодог. Гэтэл хэрэвзээ, Э.Энхзоригийн хэлснээр тэрхүү бичлэг үнэхээр МАН-ын нэг даргынх гэдэг нь үнэн бол МАН-ын дарга нар хууль зөрчихийгөө "Зохицуулах" гэж нэрлэдэг болж таарч байна. 
Түүнчлэн, хууль зөрчихийг юман чинээнд тоодоггүй гэсэн утгыг ч давхар харуулна. Тиймээс өчигдрийн хэвлэлийн хурал дээр танилцуулагдсан баримтуудыг СЕХ, АТГ нэн даруй шалгаж эхлэх нь зүйд нийцнэ. 

Монгол бол хуультай орон гэдэг үг сүүлийн үед дарга нарын амнаас их гардаг болсон байдаг. Энэ удаа хууль нь зөрчсөн хэн бүхэнд адил тэгш үйлчилдэг гэдгийг харуулаад Хууль зохицуулж шагнал тараасан дарга нарыг холбогдох байгууллага нь олж тогтоох ёстой. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна