Уяач Л.Цандэлэг "OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгт 102 сая төгрөгөө залилуулсан хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж, О.Оюунцэцэгт залилуулсан иргэдийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж мэдүүлэг өгөхийг уриалсан.
Харин О.Оюунцэцэгийн зүгээс "Намайг хүчиндэнэ гэж сүрдүүлсэн, цагдаагийн байгууллагад хандсан" хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл үүнтэй нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас тодруулахад Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт дээрх иргэдтэй холбоотой хоёр асуудал шалгагдсан гэлээ.
Үүнд:
1. Уяач Л.Цандэлэгээс гаргасан “О.Оюунчимэгт 102 сая төгрөг өгч залилуулсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2. Иргэн О.Оюунцэцэгээс гаргасан “уяач Л.Цандэлэг нь айлган сүрдүүлж, дарамталсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокуророос хэргийг хянаад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.172
Энэ хүүхэнд олон хүмүүс залилуулсан гэсэн дээ
Хариулах122.201.31.189
Энэ эмэгтэй харах царайны эвгүй гар байна хамар нармаагаа өндөрсгөж харц нь гөлийчихөөд төрөлхийн залилангийн эм байна.Австралиас ацар ганц худагт бандаашийг нь солихгүй суулгаад бай.Уяач Цандэлэгийг бол монгол мэднээ энэ хүн хүүхэн хүчиндэх хүн биш тэнгэрлэг заяат адууны тоосонд явдаг хүн хэзээ ч ийм юм хийхгүй харин ч залилуулсан хөөн монгол эрийн гүдэсхэн зангаар хүлээсэн хэнтэй орооцолдсоноо мэдэрнээ энэ эм.
Хариулах71.205.4.58
Taarsan. Taar shuudainuud
Хариулах