Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүн гарлаа.
Сонгинохайрхан дүүргийн 5,6-р хороонд МАН үнэмлэхгүй ялалт байгуулсан. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар сонгогчиддоо хандан үг хэлжээ.
Тэрбээр, "НИТХ-ын 45 мандатаас 40 мандатад МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Нийслэлийн МАН-аас энэ удаагийн сонгуульд есөн эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Есүүлээ ялалт байгуулсан таатай мэдээг дуулгахад таатай байна.
2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотынхоо олон тулгамдсан асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно гэдгийг энэ үдэш нийслэлчүүддээ хэлэхэд таатай байна. Бидэнд итгэл үзүүлсэн нийт сонгогчдодоо талархал илэрхийлье.
Мөн бидэнд санал өгөөгүй ч гэсэн нийслэл хотынхоо төлөө санаа зовниж буй сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө хичээн зүтгэж ажиллах болно гэдгээ хэлье" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.190
баяр хүргэе сайн ажиллаж зорилтот чухал ажлуудаа шуурхай гүйцээж ажиллаарай ! Зайсангийн Эцсийн буудлын нийтийн эзэмшлийн газрыг булааж хашаалж барилга бариад байгаа гамшигт байдлыг анхааралдаа авч үзээч Нямбаатар даргаа ! ёстой гуйж бна ! өдөр ирэх тусам ажилдаа очиж буцах хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэх маань амь насны дэнстэй болоод бна ! амь насны дэнстэй болоод бна байдалд оруулаад байгаа асуудлыг анхаарал хандуулаарай !! Гуйж бна даргаа !
Хариулах202.126.90.135
сайэ ажиллаарай
Хариулах71.205.4.58
Bayar hurgie Ulam ih hicheegeerei Uuliin bie gaigui baigaa daa zailuul
Хариулах