Л.Гантөмөр Нийслэлийн АН-ыг ЖЕНКОГООС салгаж, үүрэг гүйцэтгэгч томилох уу

С.Гандэлгэр
2024/10/15

Өнгөрөгч долоо хоногт болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам боломжийн оролцож, найман аймагт ялалт байгуулсан билээ. Энэ нь 2020 оны амжилтаа давтсан хэрэг бөгөөд ялсан сумдын тоо, ойрхон ялагдсан аймгуудыг бодолцвол бараг илүү амжилт үзүүлсэн юм. Тодруулбал, Аймгийн ИТХ-ын сонгуульд ялагдсан ч сумын ИТХ-ын сонгуульд байгжуулсан ялалт нь олон байсан. 

Гэхдээ харамсалтай нь,  хамгийн чухал гэгддэг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд АН үнэмлэхгүй ялагдсан юм. Нийт 45 суудалтай НИТХ-аас тавхан суудал авсан нь УИХ-д суудалтай, улс төрийн хоёрдогч томоохон хүчний хувьд тун хангалтгүй дүн. Дөнгөн данган бүлэг байгуулах төдий л суудал авсан гэсэн үг л дээ. 

Тиймээс тус сонгуульд намаа удирдан оролцсон Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт хүссэн ч, эс хүссэн ч ажлаа хүлээлгэн өгөх нь тодорхой болсон. Үүнтэй нь холбогдуулан, Нийслэлийн АН-ын дараагийн дарга хэн болох вэ? Олон фракцуудаас бүрдсэн АН-ын дотоод "зодоон" хэрхэн өрнөх вэ гэдэг асуудал анхаарал татаж буй. 

Тэгвэл энэ өрсөлдөөний эхлэлийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тавьчихлаа. Тэрбээр өчигдөр /2024.10.14/ болсон УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Орон нутгийн сонгуулийн өмнө би Нийслэлийн намын дарга болох санал гаргасан ч хүлээж аваагүй. Сүүлд нь миний нэр яригдаж байх шиг байна. Ялагдчихаад хүн рүү зааж гонгинохоо болиод өөрсдөөсөө алдаагаа эрж олж засъя. Тодорхой л байгаа шүү дээ. Ардчилсан нам буцаад ардчилалтай нам болъё. Хэн нэг атаман дээр биш үзэл санаан дээрээ нэгдье. Нэгдэж чадахгүй бол тэгээд л юуг ч чадахгүй." хэмээн мэдэгдсэн. 

Энэ талаар Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтоос тодруулахад "Ч.Лодойсамбуу НИТХ-ын сонгуульд намаа ахалж оролцъё гэж надтай уулзсан нь үнэн. АН бол дүрэмтэй нам. Хэн нэгэнд май гээд өгчихдөг зүйл биш" хэмээн хариулсан. 

Өнгөц харвал хүн хоорондын асуудал шиг харагдаж болох ч ардаа АН дотор фракцуудын "зодоон"-ы эхлэл юм. Үүнийг АН-ын дарга болсон ч Нийслэлийн АН-аа авч чадаагүй Л.Гантөмөр, Нийслэлийн АН-аа авсан ч ялуулж чадаагүй Х.Баттулга нарын зөрчил гэчихэд хилсдэхгүй. 

Х.Баттулга талаас Т.Батцогтыг ажлыг нь өгүүлэх ч, өөрсдийн хүнийг нийслэлийн АН-ын дарга болгох хүсэлтэй байгаа. 

Харин нөгөө талд Л.Гантөмөр ч гэлтгүй "Х.Баттулгаас бусад" гэх бүлэг үүссэн бөгөөд Т.Батцогтыг ажлаас нь чөлөөлүүлж, үүрэг гүйцэтгэгч тавих зорилготой байгаа. 

Одоогоор Ч.Лодойсамбуу, Х.Болормаа гэх нэрс яригдаж байгаа. НИТХ-ын сонгуульд АН амжилт үзүүлж чадаагүй учраас Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд Нийслэлийн АН-ын даргын төлөө зүтгэх нь ойлгомжтой. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг мэдээж намын дарга Л.Гантөмөр дэмжих нь тодорхой. Харин Х.Болормаагийн хувьд Сүхбаатар дүүргийг хэд хэдэн сонгуульд ялуулсан учраас Нийслэлийн АН-ын даргад санаархаж байгаа бололтой. Ямартай ч дээрх хоёр хүний аль нэг нь Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох өндөр магадлалтай. 

Ер нь үүрэг гүйцэтгэгч томилоод сунгаа зохион байгуулан "жинхэлдэг" улс төрийн нүүдэл АН-д ч, МАН-д ч байсаар ирсэн нь нууц биш. Тэгэхээр ирэх дөрвөн жил нийслэлийн АН-ыг удирдаж, Нийслэлийн сонгуульд оролцох улс төрч тун удахгүй тодорно гэсэн үг. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.22.148
    2024/10/15

    За даа Хөххүүгийн Болормааг сонговол өөдлөхгүй шүү.Сүхбаатар дүүргийн дарга байхдаа хийсэн ажилгүй гэр хорооллыг шороонд хутгаж хаяд л явсан.

    Хариулах
    • 59.153.112.82
      2024/10/16

      Хуцдаг гөлөг вэ. Хийсэн юмыг үнэлж УИХ-д СБ сонгосон. Хамгийн том 14- хороонд 200 ортой эмнэлэг байна. Зөвшөөрөлгүй гажуудлыг буулгаж зогсоол барьсан. 10 хороонд цэцэрлэг босож байна. Атаархах хэрэггүй дээ гоөг өө...

  • 124.158.104.33
    2024/10/15

    Авилгачдаас МАН-ыг салгая, АН -аас хулгайч жонхууг зайлуулья..

    Хариулах
  • 103.168.34.215
    2024/10/15

    ene namiig samarch bg 2 hun bn , tsaashdaa hunhuuziin nam gegch l boloh baohdaa , erunhiilegchiin songuulid myraigch etgeed shoroo bish buur shalbaagt hutgaj bn uu ?

    Хариулах
  • 66.181.161.203
    2024/10/15

    Сөнөж мөхөж байгаа АН н хотын фракцийг хэн ч удирдсан чанарын ялгаа байхгүй угаасаа АН д ард иргэд итгэхээ больсон яагаад гэвэл том ах МАН н дагавар магнай болсон учраас.Гантөмөр бол энэ намаар ёстой гоё тоглолоо чамд баяр хүргэе.

    Хариулах
  • 124.158.107.45
    2024/10/15

    болормаагийн ард халзан баттулга түүний ард элбэгдорж, хэнийг сонгох вэ ?

    Хариулах
  • 223.118.51.125
    2024/10/15

    Наад хүнээсээ салга, шалга, нягтал, лалар элбэгдорж, батлагын хүн л биш бол хэн болох нь хамаагүй. Танай намын НБД гэж нэг хар архичин бомбоо байнаа сүхбаатрын

    Хариулах
  • 103.212.162.180
    2024/10/15

    АН нь хагаралдсаар байгаад эцсийн эцэст юу ч үгүй хоцрох нь ээ дээ.

    Хариулах