Аль ч намд НҮҮРТЭЙ Э.Мөнх-Очир Булган аймгийн засаг даргаар томилогдох уу

С.Гандэлгэр
Өчигдөр 12 цаг 00 минут

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 29 суудлаас Монгол Ардын нам 15 суудал, Ардчилсан нам 14 суудал тус тус авсан. Ийнхүү олонх болсон МАН-аас засаг дарга сонгогдох нь тодорхой боллоо. 

Өнгөрсөн дөрвөн жил Булган аймагт засагласан АН энэ удаагийн АИТХ-ын сонгуульд ялагдаж, Засаг даргаар ажиллаж байсан Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Гал-Эрдэнэ нарын аль аль нь сонгогдож чадсангүй. 

Тэгвэл Булган аймгийн засаг даргаар Булган аймгийн ИТХ-ын 8 дугаар тойргоос сонгогдсон Э.Мөн-Очир сонгогдож магадгүй байна. Түүний хувьд УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү бөгөөд 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэгэн юм. Дараа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Монгол Улсаас Турк улсын  нийслэл Стамбул хотод суугаа Ерөнхий консулаар ажиллаж байгаад 2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр томилогдсон юм. Энэ нь тухай бүрд МАН-ын гишүүдийн шүүмжлэлийг хүртэж байв. Э.Мөнх-Очир Монголын Биатлоны холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг нэгэн. Тиймдээ ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай спортоор холбогддог. 

Тэгвэл Э.Мөнх-Очир жилийн өмнө МАН-ын гишүүнчлэлээ сэргээлгэж, 2024 оны АИТХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгууллаа. Нийт 29 суудалтай Булган аймгийн ИТХ 15:14 гэсэн харьцаатайгаар МАН давамгай байгаа. Суудлын тоо ойрхон учраас хоёр нам эвсэх магадлал тун өндөр. Тэр ч утгаараа АН-д ч, МАН-д ч "нүүртэй" Э.Мөнх-Очирыг Булган аймгийн засаг даргаар томилох бололтой. МАН-аас ч Э.Мөнх-Очирыг засаг даргаар томилохыг дэмжиж байгаа бололтой. 

Харин нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган аймагт том нөлөөтэй хэвээр байгаа. Өнгөрсөн дөрвөн жил засагласан Б.Ариун-Эрдэнийг улс төрийн хүрээнд Х.Баттулгын хүн гэдэг. Хэдий Б.Ариун-Эрдэнэ өөрөө сонгогдож чадаагүй ч өөрийнх нь дэвшүүлсэн хүмүүс АИТХ-ын төлөөлөгч болцгоосон. Түүнчлэн 2024 оны УИХ-ын сонгуулиар Хойд бүс буюу Хөвсгөл, Булган, Орхон аймгаас Х.Баттулга сонгогдсоныг бодвол Х.Баттулгын нөлөө Булган аймагт их. Тиймдээ ч Э.Мөнх-Очирыг АН талаас ч дэмжих магадлалтай юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    Өчигдөр

    Arai neg gaigui surguuli tugssen ajiltan oldohgui baigaa baihdaa

    Хариулах
  • 66.181.161.203
    Өчигдөр

    Тэгээ тэг нэг хөнжилд ороод хэвтчих боовоо хөхөлцөөд амар байхгүй юу?

    Хариулах