Хотын даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин томилогджээ

С.Гандэлгэр
Өчигдөр 16 цаг 01 минут

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нэгдүгээр орлогчоороо Т.Даваадалайг, хоёрдугаар орлогчоороо А.Амартүвшинг нарыг томилжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажилладаг. 

НИТХ-ын сонгуулийн өмнө хотын дарга Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Мандуул, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаяр ажиллаж байсан юм. 

Тэгвэл 40 төлөөлөгчтэй болж, үнэмлэхүй ялалт байгуулсан Х.Нямбаатар орлогчоороо Т.Даваадалай, А.Амартүвшин нарыг томилжээ. 

Тэгвэл нэгдүгээр орлогчоор томилогдсон Т.Даваадалайгийн танилцуулгыг та бүхэнд хүргэе. 

Т.Даваадалай инженер мэргэжилтэй. Боловсролын хувьд 2011 онд ОХУ-ын СанктПетербург хотын Зам харилцааны их сургуулийг төгссөн. 2017 онд Австрали улсын Күийнсландийн их сургуульд инженер болон менежментийн ШУ-ны Магистр цол хамгаалсан байна. 

Ажилласан туршлагын хувьд

  • 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер
  • 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч
  • 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер
  • 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер
  • 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал
  • 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер
  • 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн  техникийн зөвлөх багийн менежер
  • 2021 оноос өнөөдрийг хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал
  • 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.

Харин хоёрдугаар орлогчоор томилогдсон А.Амартүвшин нь:

Боловсролын хувьд  2007 онд Австралийн Монашын Их Сургуулийг Улс төр, гадаад судлалаар төгссөн.  2011 онд Австралийн Деакины Их Сургуулийг Гадаад харилцаагаар Магистр цол хамгаалсан байна.

Ажилласан туршлагын хувьд  

  • 2008 онд УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтэст зохион байгуулагчаар ажлын гараагаа эхэлж байжээ. 
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт, 
  • 2013-2016 онд Монгол Улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-нд дипломат ажилтан, 
  • 2016 онд УИХ-ын тамгын газрын зөвлөх, 
  • 2020 оноос ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 
  • 2016-2022 оны хооронд ХУД-ийн ЗД-ын орлогч, 
  • 2022-2024 оны хооронд ХУД-ийн Засаг даргын зөвлөх, 
  • 2024 оноос хойш ХУД-ийн засаг даргын орлогчоор ажилласан байна.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.107.45
    Өчигдөр

    мандуулыг хааш нь хийчих вэ ? ойлгомжгүй улс төр байна даа

    Хариулах
  • 66.181.181.155
    Өчигдөр

    Хосбаяр ч яая гэхэв, Мандуулыг яагаад ажиллуулсангүй вэ!!!

    Хариулах