Х.Нямбаатарын хоёрдугаар орлогч А.Амартүвшин 462 сая төгрөгийн орлого, 2.3 тэрбумын орон сууц, авто зогсоолтой

С.Гандэлгэр
Өчигдөр 17 цаг 01 минут

Нийслэлийн засаг даргаар улиран томилогдсон Х.Нямбаатар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хоёр орлогчоо томиллоо. Нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нар томилогджээ. 

Тэгвэл хоёрдугаар орлогч А.Амартүвшингийн танилцуулгыг та бүхэнд хүргэе.  

Боловсролын хувьд  2007 онд Австралийн Монашын Их Сургуулийг Улс төр, гадаад судлалаар төгссөн.  2011 онд Австралийн Деакины Их Сургуулийг Гадаад харилцаагаар Магистр цол хамгаалсан байна.

Ажилласан туршлагын хувьд  

  • 2008 онд УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтэст зохион байгуулагчаар ажлын гараагаа эхэлж байжээ. 
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт, 
  • 2013-2016 онд Монгол Улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-нд дипломат ажилтан, 
  • 2016 онд УИХ-ын тамгын газрын зөвлөх, 
  • 2020 оноос ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 
  • 2016-2022 оны хооронд ХУД-ийн ЗД-ын орлогч, 
  • 2022-2024 оны хооронд ХУД-ийн Засаг даргын зөвлөх, 
  • 2024 оноос хойш ХУД-ийн засаг даргын орлогчоор ажилласан байна.

Хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Хувийн орлого: 462 сая 
  • Гэр бүлийн орлого: 569 сая 
  • Орон сууц, барилга байгууламж: 2.35 тэрбумаар үнэлэгдэх зургаан орон сууц, дөрвөн авто зогсоолтой. 
  • Автомашин: 132 сая төгрөгөөр үнэлэгдэх RX 400
  • 709 сая төгрөгийн зээлтэй хэмээн 2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ.







Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.215
    1 цагийн өмнө

    ene orlogch gedeg n harin ch tom nudargan bayn banid bndaa , jiriin hudumuruur iim nasand ingej bayjihguiee !

    Хариулах
  • 122.201.31.79
    9 цагийн өмнө

    Нямбаатарын ИТХ дарга гэхэд орлого нь огцом өссөн нөхөр байсан хотын дарга яагаад мөнгөтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэв энэ асуудал шүү.Дараагийн сонгуульд эдгээр орлогч нар дээшээ огцом пуужиндаж УИХ чаах нь цаг хугацааны асуудал боллоо одоо орлогчоор томилогдоод сонгуульт хугацаандаа орлогоо өсгөхгүй бол энэ албан тушаалыг хашаад яадын цөм чаана даа көөркөс.Найзаа жолооч хэрэггүй юу би болбол жолоочоор чинь очиж даллсан газар тань ил гарч далайсан газарт чинь алга больёо манайг жолоочоороо авчихаа

    Хариулах
  • 66.181.179.225
    18 цагийн өмнө

    Ойгүй баян нөхөр бнашдээ ккк

    Хариулах