ЧУУЛГАН: Өнөөдрөөс төсөв хэлэлцэж эхэлнэ

Х.Батсайхан
20 цаг 19 минутын өмнө

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар өнөөдөр 2025 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ. Төслийг хуулийн дагуу энэ сарын 1-нээс хэлэлцэж эхэлсэн ч 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөг баталсны дараа хэлэлцэх дэгтэй тул МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Хөгжлийн төлөвлөгөөг өнөөдөр хэлэлцэж батлах тул залгаад Төсвийн тухай хуулийг хэлэлцэх боломжтой болж байна. 

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд  

  • “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын  Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/
  • “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна