Хүний эрхийн МЭДРЭМЖГҮЙ УИХ-ын гишүүн О.Саранчулуун

С.Гандэлгэр
19 цаг 51 минутын өмнө

“Орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие засдаг учраас ариун цэврийн өрөө цэвэрхэн ашиглаж чаддаггүй” хэмээн төрийн ордноос нэгэн гишүүн хэлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. 

Энэ нь ч аргагүй. Гишүүн дээрх үгээрээ одоо сурч буй оюутнууд болон, үеийн үед орон нутгаас оюутан болж ирсэн хүн бүрийг ялгаварлаж, доромжилсон хэрэг болов. Угтаа ариун цэврийн өрөөг бохир хэрэглэж байгаа гэх асуудал нь хот, хөдөө гэхээс илүү хувь хүмүүсийн төлөвшил, ухамсартай шууд холбоотой гэж харах нь илүү бодитой болов уу.

Атал Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ын төлөөлөл нь ялгаварлан гадуурхаж, дайрч доромжилсон хандлагатай зүйл ярих нь байж боломгүй үйлдэл юм. 

О.Саранчулуун гишүүний хувьд 126 гишүүнтэй парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хоёр хүний нэг. МАН-ын жагсаалтын дөрөвдүгээр бичигдэж, гишүүн болсон.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дугаар нэг асуудал бол ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн асуудал.

Түүний хэлснээр хөдөөнөөс ирсэн оюутнууд хотод ирээд их сургуулиудын ариун цэврийн өрөөг бохирдуулдаг. Харин хотынхон цэвэрхэн ашигладаг болж таарах нь. Хаанаас ирсэн оюутан хэзээ аль ариун цэврийн өрөөг бохирдуулсныг эрхэм гишүүн камер тавиад хараагүй нь лавтай. Тийм судалгаа ч хийгдээгүй нь ойлгомжтой. 

Үүнээс улбаалан иргэд хоорондоо хот хөдөөгөөрөө ялгарч, хотынхон нь хөдөөний оюутнуудыг ялгаварлан гадуурхах эрсдэл бий.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн МАН-ын жагсаалтад багтаж, УИХ-д сонгогдсон О.Саранчулуун хамгийн хүний эрхийн мэдрэмжтэй гишүүн байх ёстой. Ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлыг хамгаас сайн мэдэх ёстой эрхэм гишүүн маань төрийн ордны зөөлөн сандал дээр залрангуутаа хот, хөдөөгөөр нь нийгмийг талцуулж, орон нутгаас хотод ирэн суралцаж буй мянга мянган оюутнууд ялгаварлан гадуурхагдах суурь нөхцлийг тавьж байгааг иргэд шүүмжлэх нь зүй ёсны л асуудал юм. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.165
    15 цагийн өмнө

    Хөгжлийн бэрхшээлтэй гишүүн гээд хүний эрхийн мэдрэмжгүй эргүү байж болохгүй. Эрүүл мэндийн хөгжлийн бэрхшээлт байдлаараа л тархи толгой бам нь нэг тийм дор түвшинд ажиллана гэж баймааргүй л юм. Жагсаалтаар сонгох дэмий юм шиг

    Хариулах
  • 124.158.106.190
    15 цагийн өмнө

    Энэ Саранчулуун их хүйтэн хүүхэн гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй залуус тэгж дүгнэдэг юм байна. Өөрөө зовлон үзээгүй юм шиг хөдөөнийхнийг доромжлох эрх энэ авгайд байхгүй шүү.

    Хариулах