Цахилгаан, дулааны үнийг 50 хувиар нэмэгдүүлэх талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Өвөл цахилгаан хязгаарлахгүй байх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар нэмэлтээр Бөөрөлжүүтийн 150 мВт-ын блокыг ашиглалтад оруулсан. 12-р сарын 1 хүртэл туршилт хийгээд, тохируулга хийгдэнэ. Хоёрдугаарт, 50 мВт-ын цэнэг хураагуур ашиглалтад оруулна. Мөн шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас 80 хүртэл мВт-ын эрчим хүч импортлохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ мэт тооцоод үзэхээр 300 орчим мВт-ын шинэ эх үүсвэр бий болж байгаа. Гэхдээ хэрэглээ өндөр байгаа учраас бид итгэлтэй хэлж чадахгүй байна. Шаардлагатай нөхцөлд хязгаарлаж магадгүй.
Цахилгаан, дулаан, халуун усны ҮНЭ НЭМЭХ асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо хэлэлцэж байгаа. Эрчим хүчний үнийг нэмэхгүй бол энэ салбар алдагдалтай ажиллаад байна шүү дээ. " гэх тайлбарыг өгөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.95
Аймгийн төвүүддээ бага оврын цахилгаан станц барих хэрэгтэй. Дулааны станц нэртэй уурын зуухнууд барьж мөнгө үрэх хэрэггүй.
Хариулах66.181.161.34
Хэнийг заналхийлээд шүд амаа шамбийлгаад байгаан тэгээд тэр үнээ нэмээч чи нээг их үнэ нэмэхээрээ айлгасан гар.Иргэд баян за нэг квт цахилгааныг 100 доллар болгочихооч тэгээд нэгмөсөн сайхан дампуурцгаая.
Хариулах