БНХАУ-ын №1, №2 У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захиандаа юуг онцлов

Zuv.mn
14 цаг 22 минутын өмнө

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын төр, засгийн тэргүүнүүд харилцан захидал илгээжээ. 

Ши Жиньпин У.Хүрэлсүхэд илгээсэн захидалдаа "Хятад, Монгол хоёр бол бие биенийхээ чухал хөрш бөгөөд Монгол Улс бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг юм. 75 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон сайн хөршийн найрсаг харилцааг үргэлж баримталж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, ард түмэндээ бодит үр өгөөжөө өгсөн юм" хэмээн онцолжээ. 

У.Хүрэлсүхийн илгээсэн захидалд "75 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал найрамдалт харилцаагаа хөгжүүлж, харилцан итгэлцлээ бэхжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосоор ирсэн. Цаашид "Талын зам" хөтөлбөр болон "Бүс ба зам" санаачилгыг нэгтгэн, хоёр орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөхөд бэлэн байна"  гэжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэд илгээсэн захидалдаа "Хятад улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг шинэ эхлэл болгон авч, хоёр орны орчин үеийн хөгжлийн замд хөтлөлцөж, хамтаар хожих хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна" гэжээ.

Л.Оюун-Эрдэнийн Ли Цянд иргээсэн захидалд "Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны гэрэлт ирээдүйг бий болгоход бэлэн байна" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.34
    13 цагийн өмнө

    Уйлчихлаа ямар ч гоё захидал илгээнэ вэ? Си ахаа тандаа хайртай шүү

    Хариулах