Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай боллоо

С.Гандэлгэр
5 цаг 12 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Махвалын Цэнд-Аюушийг сонголоо.  Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болж байгаа аж. М.Цэнд-Аюушийн хувьд  2020-2024 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд энэ удаагийн орон нутгийн сонгуульд дүүрэгт дахин нэр дэвшин өрсөлдөж, хоёр дахь удаагаа иргэдийн итгэлийг хүлээн  ялалт байгуулснаар ийнхүү бүлгийн даргаар ажиллахаар болж байна.  

2020-2024 оны дүүргийн МАН-ын бүлгийн даргаар ажилласан  Д.Хосбаяр  түүнд  МАН-ын бүлгийн тамгыг нь гардуулан өгч, амжилт хүслээ. Мөн хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Баттөр, ИТХ-ын даргаар Б.Золбоо  нарыг дэмжсэн юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр  Сонгинохайрхан  дүүргийн МАН нийслэл, дүүрэгтээ 100 хувийн ялалт байгуулсан билээ. Энэ удаагийн дүүргийн ИТХ-ын 43 төлөөлөгчийн 42 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Сонгинохайрханчуудын хувьд “Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг” гэдгээ харуулж чадсан үзүүлэлт болсон юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.20
    2 цагийн өмнө

    Ulaan toirogiihond Ulandaa uilaldaj Utaandaa hahaj Tugjreldee tuntgenj Turiivchee hoosolj Arhindaa jivj Archaagaa aldaj Tarhia shaaj Tamiraa barj Jargaltai duuregtee Jartaganaj godognoj amidraarai gej eruueduu.

    Хариулах