Даргаа шүүмжилсэн М.Нарантуяа гишүүн намаасаа хөөгдөх шахав

С.Гандэлгэр
3 цаг 27 минутын өмнө

ИЗНН-ын Үндэсний хороо өчигдөр /2024.10.20/ хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намын нэр хүндийг санаатай болон санамсаргүйгээр унагаж байгаа гэх үндэслэлээр дэд даргаас нь чөлөөлж, хөөх санал гаргажээ. 

Тодруулбал ИЗНН-ын Үндэсний хорооны хурлын үеэр нэгэн гишүүн нь "Манай намын гишүүн М.Нарантуяа нь ИЗНН-ын нэр хүндийг санамсаргүй болон санаатайгаар хэд хэдэн удаан маш ихээр хохироолоо. Намын нэр хүндийг үл хайрлаж байгаа иймэрхүү гишүүдийг ИЗНН-аас хөөх санал гаргаж байна. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү." хэмээн санал гаргаж буй бичлэг олон нийтэд цацагдсан.  

Харин энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "УИХ-ын чуулгандаа суудаггүй гишүүдийн талаар шүгэл үлээхдээ дунд нь намын дарга Б.Батбаатарыг хавчуулаад хэлсэн биш намын ээлжит бус Үндэсний хорооны хурлыг амралтын өдөр зарлан хуралдуулж, дэд даргаас буулгалаа. Ганцхан намайг дэд даргаас буулгахаар муухай харагдана гэж бодсон бололтой, бүх дэд дарга нарыг чөлөөллөө. Үндэсний хорооны хуралд би оролцож, ирц 50 хувьд хүрэхгүй байгааг хэлсэн.

Үндэсний хорооны хуралд Б.Батбаатар дарга таны төрсөн ах Б.Батцэнгэл, төрсөн дүү Б. Батхүү, Б.Батхуяг нар сууж байна. Энэ ямар учиртай юм бэ. Ил харагдаж байгаа нь энэ. Дагаад хэчнээн ах дүү хамаатан садан, найз нөхөд,  албан хаагчид нь орж ирсэн байхыг үгүйсгэхгүй.

Нэг хүний нам болж байгаа юм байна, бүх түвшинд дүрмээ зөрчиж байна. Үндэсний хорооны хурлаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр биш шүү. Намайг дэмжиж байсан шударга хүмүүс миний араас гарч ирсэн юм байна.” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. 

Эл асуудал УИХ-ын ээлжит бус чуулганаас л эхтэй. Тодруулбал есдүгээр сарын 11-нд М.Нарантуяа-Нара гишүүн намынхаа дарга Б.Батбаатарын талаар "Б.Батбаатар дарга аа, намын гишүүд ч, иргэд ч тэнэг биш шүү. Одоо намайг л дэд даргаасаа хасчихвал ИЗНН хувь хүний нам болоход хуруу дутуу байх шүү" хэмээн мэдэгдэж байсан. 

Улмаар өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй зарим гишүүд хурууны хээгээ уншуулж, ирцэд орчхоод чуулгандаа суудаггүй талаар мэдэгдэж байсан юм. Гэтэл ингэж хэлээд долоон хоног ч өнгөрөөгүй байхад нь ИЗНН-ын Үндэсний хороо ээлжит бусаар хуралдаж, М.Нарантуяа-Нараг намын дэд даргаас чөлөөлжээ.

ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуулиар түүхэндээ байгаагүй олон суудал авч, дөрвөн гишүүнтэй болсон. Энэ дүнд М.Нарантуяа-Нарагийн нөлөө ч тодорхой хэмжээнд байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Бүлэг байгуулахаар олон биш ч зөвлөл байгуулах хэмжээний гишүүдтэй ИЗНН-д сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд нэг санал ч гэсэн хэрэгтэй. 

Гэтэл хүн хоорондын асуудлаас болж УИХ дахь нэг төлөөллөө намаасаа хөөж байгаа нь ИЗНН-ыг дэмжсэн олон мянган иргэдийн саналыг үнэгүйдүүлж байна гэж үзэх хэсэг ч байна. Нөгөө талаар УИХ-д суудалтай намын дэд даргын хувьд ёс зүй, намынхаа нэр хүндийг унагах биш өргөх ажлыг хийх ёстой байсныг үгүйсгэх аргагүй. 

Олон нийтэд ч ИЗНН-ын дарга, М.Нарантуяа-Нара гишүүн хоорондын харилцаанаасаа болж нэгнээ шүүмжилж, намаасаа хөөж байгаа мэт харагдаж, шүүмжлэл дагуулаад байгаа юм. 



Сэтгэгдэл (43)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 118.222.34.172
    2024/10/22

    Хуралд суухдаа намбатай суухгүй л даа элийрээд лайв хийгээд солиороод ёс зүйгүй байдал гаргаад л

    Хариулах
  • 106.101.68.155
    2024/10/21

    Зассс...Наратай нарагүй энэ нам энэ УИХын үйл ажиллагаа явагдах л байлгүй дээ. Элий балай нь мэдэгдэхгүй ийм юмнуудыг гаргаж дэмжиж байдаг балайнууд бас гай болох юмаа.

    Хариулах
  • 122.201.31.167
    2024/10/21

    Дарга хүнд зөв шаардлага тавьсан бол хүлээж авах л ёстой. Суудлаас нь чөлөөллөө гээд намын дарга өөрийгөө шороотой хутгачихлаа. Ер нь энэ егзөрүүд хүний үг хүлээж авхад яадаг юм. Угаасаа хуралдаа бүтэн суух хэрэгтэйшдээ. Ирц бүртгүүлээд явна гэж юу бсын. Ард түмний итгэлийг яаж хуурч мэхлээд байнаа? Нарагийн зөв.

    Хариулах
    • 66.181.179.245
      2024/10/21

      Naraagiin 100 huvi zov

  • 66.181.161.110
    2024/10/21

    Одоо тгээд Нара минь их хурлаасаа хөөгдчихөө тэгээд зөгийгөө маллаад мөрөөрөө мөөмөө санжигнуулаад амьдармой

    Хариулах
    • 66.181.160.82
      2024/10/21

      Ха ха

  • 139.5.219.70
    2024/10/21

    Намын жагсаалт гэдэг чинь яг ийм Нара мэтийн эргүүнүүд гишүүн болдог л до. Хэл амтай олонд танигдсан эргүүнүүдээс мэдлэг боловсролтой сэтгэлтэй хүмүүс нь УИХ-д суух нь зөв.

    Хариулах
  • 194.230.146.201
    2024/10/21

    Нарагийн зөв шдэ ИЗНН нам батбаатар гэж хүний өмч биш шүү дээ хамаатан саднаа оруулж бгаа бол хүвийн өмч бологчихож ээ дурак чинь ёстой Нара гарвал гэр бүлийн нам болох юм бна шдэ өөрийн намаас нь хөө

    Хариулах
    • 66.181.160.82
      2024/10/21

      Иргэний зориг намч бас өөрийн түүхтэй нам ш дээ

  • 66.181.160.47
    2024/10/21

    Ер нь эрчүүд өөрсдийгөө дөвийлгөөд холын бодолтой бла бла гэдгээ больчих хэрэгтэй.Батбаатар бэртэгчин үзлээсээ болж намынхаа нэр төрийг бүр дордуулж байна. Тэр танхимд чадсан чадаагүй олон эмэгтэй орох хэрэгтэй. Зарим хүмүүс Нараагийн боловсролын талаар яриад байгаа юм. Яг өнөөгийн Монголын нөхцөлд АХИУН асуудлаа мэдэхгүй, цээж хаясан юмнуудаас НААРАА ХОЛ дээр. Нэг ёсондоо Жор мэдэхгүй ламаас Зовлон үзсэн чавганц дээр гэдэг байгаа шүү.

    Хариулах
    • 203.91.115.38
      2024/10/22

      Ок

  • 202.179.26.167
    2024/10/21

    Нара гэх сэтгэцийн юмтай авгай угаасаа бүтэхгүй ээ . Юун төр барих жаахан хүүгээ тэврээд л хэвтэж байна биз .

    Хариулах
  • 66.181.161.55
    2024/10/21

    Намын эрх үүрэг иргэний дээр бга цагт хэзээ ч шудрага ёс тогтохгүй шүү нам гэж ерөн юу юм бүлэг хулгайчидын үүр уурхай зөвхөн иргэндээ үйлчилдэг хуулийг уул2аар нь аймаг2аар нь хулгайлж ухаж идэж бга хулгай ч нар ард түмнийхээ эсрэг хууль нэртэй дээрмийн хэрэг хийх хуулиа зохиож тоглоод сууж бдг бузаруудын үүр болжээ нам гэдэгийг би ойлгохдоо Зохион байгуулттай суудалын наймаа холио солио хийж найруулж суудаг мафижсан бүлэг этгээдүүд гэж ойлгодог том жижиг бүх намууд. Ард түмэн тэнэг биш шүү үйл хөдлөл бүрийг чинь амьсгаа дарна ажиж суугаа шүү нэг л өдөр цус үзэх байх шүү энэ байдалаарай удаан үргэлгэлвэл ‼️

    Хариулах
    • 66.181.161.155
      2024/10/21

      Нам гэж юу юм бэ нээрээ!!! Хулгайч луйварчин идэж ууж ханадаггүй новшийн мөнгөний боолуудын хор найруулдаг бүлэг болсон!!! Улс эх орон, үндэстний төлөө ажиллаж чадахгүй нам гэх хуйвалдаж өөрсдийн эрх ашгийг хамгаалсан хулгайчууд тарах хэрэгтэй.

    • 202.9.46.124
      2024/10/21

      Тийм шүү

  • 202.126.89.142
    2024/10/21

    Намаа шүүмжилсний төлөө хөөгдөж байгаа бол “нам биш” зүгээр л халаасны

    Хариулах
    • 66.181.160.82
      2024/10/21

      Дэд дарга нь байж намын ажил нь муу бол өөртэй нь ч бас холбоотой ш дээ

    • 194.230.146.201
      2024/10/21

      Тийм шүү энэ нам бол нам биш юм бна хө

    • 202.9.46.124
      2024/10/21

      Нэг хүний өмчийн нам юм бна лдаа

  • 103.168.34.135
    2024/10/21

    Иргэний зориг нам төрлийн нам болжээ.Нара гишүүн даргаасаа илүү олонд танигдсан, нэр хүндтэй эмэгтэй бх шүү.

    Хариулах
    • 202.9.46.124
      2024/10/21

      Батбаатар өмнө нь гойд хийсэн зүйлгүй нэгэн байсан.Наараа шударга бна.Харин энэ намын нэр навс уналаа.Шүүмжлэлийг боловсон хүлээж авсан, Наарааг хасаагүй бол намын чинь нэр хүнд унахгүй байлаа.

    • 66.181.161.55
      2024/10/21

      санал нэг

    • 103.212.162.91
      2024/10/21

      үнэн.

  • 103.168.34.189
    2024/10/21

    ene 2.n nuudgain asuudal end hureed tseg tavij bn, harin Naraa odoo ymar namd oroh n sonin bndaa , esvel Nomtiig ch songoj boloh ym !

    Хариулах
  • 122.201.31.112
    1 цагийн өмнө

    Төрийн албыг төрлийн алба болгодог хүмүүс хаа сайгүй байгаа.Шудрага хэлсэн болохоор шууд зайлуулахаар шийджээ.Нара байгаагүй бол нам ч сураггүй л байсан байхдаа хөөрхий

    Хариулах
    • 66.181.161.55
      2024/10/21

    • 139.5.219.37
      2024/10/21

      Яг үнэн....

  • 66.181.180.53
    1 цагийн өмнө

    1. Ах дүү нараараа жагсаалтаар гарсан юм болов уу даа. Арай л болохгүй юм биш үү. 4 хүн гарч ирнэ гэхээр ойлгохгүй байна. Төрийн албанд нэг гэр бүлийн 2 хүн ажиллахыг зөвшөөрдөггүй биздээ. Үүнийг хуулиндаа тусгах нь зөв юмдаа. 2. Нараагийн хувьд буруу намаа түшиждээ. Зүгээр л хувийн бизнес, урлагийн асуудлаа сайхан аваад явахгүйдээ. 3. Хурал таслаад байгаа гишүүдээ цаг заагаад чөлөөлбөл яасан юм бэ. Нөхөн сонгууль хийж илүү зардал гаргах хэрэггүй ш дээ. 4. Их хуралд 100 хүн сууж байхад л болох юм биш үү. асуудлыг шийдэж болох байх гэж бодож байна.

    Хариулах
    • 202.126.91.137
      2024/10/21

      Яг үнэн. хуралдаа 128 байтугай 76 уулаа сууж байлуу.

    • 66.181.179.245
      49 минутын өмнө

      Namiin zovlolch gene uu horoo ch genuu ter hurald ni baahan torson ah duu nar ni yaraital suuj baihiin yu gesen ug ve uls toriin namiin tuhai huulind yu gej zaasan baidgiin bol.ah duu hamaatnuud toriin ordond huraldaad Narag hooj bga yum daguudaa

  • 103.212.118.110
    1 цагийн өмнө

    НАРАНТУЯАГИЙН УЛСТӨРЧ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ !!!

    Хариулах
    • 66.181.160.82
      2024/10/21

      Жагсаалтаар орж ирчихээд

    • 66.181.160.82
      2024/10/21

      Тийм

  • 59.153.114.52
    1 цагийн өмнө

    Шударга хүн биш ш дээ. Ээжийгээ сошиалаар яаж муулж, дагагч нартайгаа булидаж байлаа. Дургүйг нь хүргэсэн болно, дарга цаашаа болно гэдгээ тооцоолсонгүй дээ. .

    Хариулах
    • 202.9.40.246
      2024/10/21

      Манай Монголд жинхэнэ УЛСТӨРЧ бна уу? Авилгалаараа тэргүүлэхийг бодоход үеийн үедээ Улстөрчгүй улс төр яваад бгаа бус уу

  • 66.181.180.53
    1 цагийн өмнө

    Ах дүү нар 4үүлээ

    Хариулах
  • 202.21.109.27
    1 цагийн өмнө

    Энэ Батбаатар хөгийн новшийн гар юмаа .НЭЭХ БУРУУ ЮМ ЯРИАГҮЙ ДЭЭ ХАРИН БАТБААТАР НЬ ХӨГИЙН ЮМ ЯРИАД БАЙСАН

    Хариулах
  • 103.212.119.235
    1 цагийн өмнө

    Хурал дээрээ их live хийгээд бай.Тэгдгийн.

    Хариулах
    • 66.181.160.82
      2024/10/21

      Үнэн униж ойлгох ч үгүй бж livedaad

  • 103.215.14.2
    2 цагийн өмнө

    Анх Нара ИЗНН-с нэр дэвшиж УИХ-н гишүүн болоход л танай намын нэр хүнд унасан ш дээ.

    Хариулах
    • 66.181.160.82
      2024/10/21

      Өшөөч унагана

    • 202.9.40.160
      1 цагийн өмнө

      Ugaasaa ml huuhen shdee haana yu yari haa medmeer yumaa dargaa unagah gd ooroo unachuhlaa daa

    • 59.153.112.117
      1 цагийн өмнө

      Магадгүй.