УИХ-ын сонгуулиас өмнө ИЗНН-д итгэж, хувь нэмрээ оруулъя гэж ирсэн олны танил хүмүүс байгаагүй

Х.Есү
2024/10/21

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг "Иргэний зориг ногоон нам"-ын дэд даргаас чөлөөлсөн. Уг асуудлаар бид М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа.

М.Нарантуяа-Нара: "Өчигдөр болсон үндэсний бодлогын хорооны хуралд бүх гишүүд оролцоогүй. Үүн дээр гомдолтой хүмүүс олон байна. 

Иргэний зориг ногоон нам улс төрийн нам уу, ураг төрлийн нам уу гэдэгт би эргэлзэж байна. Намын даргын төрсөн ах дүү нар энэ намд байна шүү дээ. Үндэсний бодлогын хорооны хурал бол шударга бус явагдсан. Өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй гишүүд энэ хуралд ирсэн. Намын даргын төрсөн ах дүү нар хуралд сууж, намайг дэд даргаас чөлөөлсөн. Гэхдээ энэ шударга бус зүйл. 

Намын нэр хүндэд санаатай халдаж байна гэсэн санал дэвшүүлсэн байна лээ. Би энэ намд орсон цагаасаа эхлээд улс төрийн намыг яавал олон нийтэд хүргэж, илүү дээр нам болгох вэ гэдэг дээр үргэлж анхаарч ирсэн. Би бүх зүйлээ дайчилж ажилласан. Би өнөөдөр энэ намд хууль ёсны зарчим тавьж ажилласан байхад намайг ах дүү нартайгаа нийлж хөөлөө. 

"ИЗНН" дотооддоо ардчилалгүй, шударга бус байгаа цагт яаж иргэдийг төлөөлж ажиллах вэ гэдэгт эргэлзэж байна. Намын даргатай хувийн ямар нэгэн асуудал байхгүй. УИХ-ын сонгуулиас өмнө ИЗНН-д итгэж, хувь нэмрээ оруулъя гэж ирсэн олны танил хүмүүс байгаагүй" гэлээ. 

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.92
    Өчигдөр

    Ene odo bolio ch bolio ch

    Хариулах
  • 59.153.115.168
    Өчигдөр

    Нара одоо болимоор..Ууж ууж усандаө баав гдг шиг намын нэрээр жагсаалтаар гарчаад юун намын лэд дарга вэ,УИХ-н суудал түүнд ахадчилаа.Лайваа хийгээд бараагаа зараад,бор бандийгаа өвөртлөөд хэвтэж бвл болоом бишүү..

    Хариулах
  • 202.55.188.94
    Өчигдөр

    Нара бол хажууд нь шударга зарчимтай эмэгтэй төлөөлөл

    Хариулах
  • 202.55.188.94
    Өчигдөр

    ИЗНН-н дарга Батбаатар гэж таглаа хамартай нусаа нийж сураагүй хүн юу ч хийж ярьж ч чадахгүй хүн дээ гэж л харагддаг.

    Хариулах
  • 118.222.34.172
    2024/10/21

    Zub l yrij bna.Gehdee hurald aytaihan suuj surmaar bgaa should uuruu

    Хариулах