Архангай аймгийн Засаг даргад Б.Цэрэннадмидыг улираан сонголоо

Х.Есү
2024/10/21

Архангай аймгийн ИТХ-ын хуралдаан болж, олонх буюу МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Бямбадоогийн Цэрэннадмидыг нэр дэвшүүлжээ.

Б.Цэрэннадмидыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад 41 төлөөлөгчөөс 40 төлөөлөгч оролцож, 95.1 хувийн саналаар дэмжсэн байна. Ингэснээр түүний нэрийг аймгийн Засаг даргаар томилох саналтайгаар Ерөнхий сайдад уламжлах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна