О.Амгаланбаатар: Айлын хатавчинд очиж хэвтсэн Л.Гантөмөр дарга нэн яаралтай ажлаа өгөх нь зүйтэй

С.Гандэлгэр
2024/10/22

Ардчилсан нам орон нутгийн ээлжит сонгуулийн дараагаас ялагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга нарыг солих асуудлыг хэлэлцэх болсон билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар амжилт үзүүлээгүй намын дарга нар дүрмийн дагуу ажлаа өгөх ёстой. Үнэнийг хэлэхэд манай АН-ын дарга Лу.Гантөмөр нэн яаралтай ажлаа өгөх нь зүйтэй гэж миний хувьд үзэж байна. Ард түмэн Ардчилсан намыг сөрөг хүчний ажлаа хий гэж 42 суудал өгсөн. Гэтэл айлын хатавчинд очоод хэвтчихдэг байж болохгүй. Угтаа сөрөг хүчнээ хийгээд, олонх босон эрх баригчдад шаардлагаа тавьж алдааг нь засаж, бурууг нь зөв болгохын төлөө хамтарч ажиллах ёстой. Миний хувьд ийм байр сууринаасаа буцахгүй шаардсаар байх болно" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

Сануулахад НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт ч Л.Гантөмөрийг хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдээд байсан юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.59
    2024/10/23

    Iim bodit zuil yriad bgaa irgen Bayraad hariu ogooch de

    Хариулах
  • 202.9.40.93
    2024/10/23

    Гантөмөр чинь ман ы л бууны нохой ш дээ!! АН д ман гасын угаадасны ноход их байгаа шүү!!

    Хариулах
  • 59.153.112.117
    2024/10/22

    Хэдхэн Монголчуудыг хэд хуваах хэнд хэрэгэй гэж?

    Хариулах
  • 122.201.31.134
    2024/10/22

    Үнэн л үг байна

    Хариулах
  • 66.181.161.110
    2024/10/22

    Цогт хувьсгаалч эрэмгий зоригт баатар Батцогт тэнэг муудаа ялагдуулсан юм биш шүү? энэ нөхөр чадлаараа мачийсан бас сурталчилгаа юмаа маш зөв өнцгөөс хийсэн.АН н дарга Гантөмөрт асуудал байна шүү дээ.Ах намын хөнжилд хамт шургаад намаа үндсэндээ Оюунэрдэнэд найр тавиад өгчихсөн хүн шүү дээ хамтарсан засагт ороод хэлгүй болсон.Маш том бялуу өгчихсөн хахаж үхэхгүй нэг юм байгаад байх юм.АН үндсэндээ сөнөсөн араас нь ИЗНН орлоо

    Хариулах