Халтиргаа гулгааны улмаас бэртэж, гэмтсэн 233 хүн ГССҮТ-өөр үйлчлүүлжээ

С.Гандэлгэр
Өчигдөр 09 цаг 48 минут

Нийслэлийн хэмжээнд авто зам болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр олон хүн бэртэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа талаар ГССҮТ мэдээллээ. 

Тодруулбал Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 20, 21-ний өдөр зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 233 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт тохиолдлын 117 нь эрэгтэй, 116 нь эмэгтэй байна. Мөн 0-18 насны нийт 47 тохиолдол бүртгэгдсэн байна.

Халтирч унах гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм.

Хүнд хэлбэрийн гэмтлийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөлөө.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.130
    Өчигдөр

    тэр гайтай плитануудаар явган хүнии зам хииснээс гол нь болж байгаа урд цэмэнтэн зам байхад гайгүй л байсан даа малнуудаа

    Хариулах