Гадаад харилцааны яам Шангрила зочид буудлаас 1 тэрбум 459 сая төгрөгийн үйлчилгээ авчээ

Zuv.mn
2024/10/22

Өчигдөр /2024.10.22/ олон нийтийн сүлжээгээр 3.1 тэрбум төгрөгийг төрийн сангаас Шангрила Улаанбаатар компанируу шилжүүлсэн байна гэх мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл нээлттэй мэдээллийн сангаас шүүгээд үзвэл энэ оны 10-р сарын байдлаар Гадаад харилцааны яам Шангрила зочид буудлаас нийт 18 гүйлгээгээр 1 тэрбум, 459 сая төгрөгийн үйлчилгээ авчээ. 

Дээрх 18 гүйлгээг гадаадын зочид төлөөлөгчдийн зочид буудлын төлбөр, айчлалын төрийн зоог болон хүлээн авалтын зардалд зориулан Шангрила-Улаанбаатар ХХК-д шилжүүлсэн байна.  

Тухайлбал: 

  1. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчийн хүлээн авалтад 97,020,000.00
  2. ХБНГУ-ын ерєнхийлєгч Ф.В.Штайнмайэр гэргийн айчлалын хїндэтгэлийн зоог 87,550,025.00
  3. НЇБ-ын ХХААБ-ын захирал Чу Донгиугийн айлчлалын зочид буудлын төлбөрт 6,918,644.38
  4. Лаосын Ерөнхийлөгчийн айлчлал хийх зардал 68,220,000.00
  5. БН Беларусь Улсын Ерєнхийлєгч Лукашенкогийн айлчлалын тєрийн зоог 67,991,992.00
  6. БН Словени улсын ерєнхийлєгч Наташа Пирц Мусарын хүндэтгэлийн зоогт 66,583,600.00
  7. БНАЛАУлсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийх зардал 54,497,004.95
  8. Оманы Султант Улсын ГХС-ын айлчлалын зочид буудлын төлбөрт 5,107,720.80
  9. ОХУ-ын ерєнхийлєгч В.В.Путины МУ-д хийх айлчлалын зочид буудлын төлбөр 45,527,053.07
  10. ХБНГУ-ын ерєнхийлєгч Ф.В.Штайнмайэр гэргийн айлчлалын зочид буудал 24,788,767.58
  11. Бутаны Хаант Улсын Хаан Намжил Ванчук гэргийн айлчлалын зочид буудал 237,402,823.49
  12. БН Словени улсын ерєнхийлєгч Наташа Пирц Мусарын зочид буудлын төлбөрт 160,876,721.26
  13. БНФУ-ын ГХС Энрике А.Маналогийн айлчлалын зочид буудлын зардалд 14,551,596.21
  14. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зочид буудлын тєлбєрт 136,125,762.52
  15. БН Беларусь Улсын Ерєнхийлєгч Лукашенкогийн айлчлалын зочид буудал  135,421,808.02
  16. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зочид буудлын үлдэгдэл тєлбєрт  13,231,000.00
  17. Дэлхийн эмэгтэйчїїдийн чуулга уулзалтКиргизийн тєлєєлєгчид буудлын зар 128,208,346.18
  18. Швейцарийн Холбооны ерєнхийлєгч Виола Амхердын айлчлалын зочид буудал 109,435,870.24

гээд нийт 1,459,458,735.70 төгрөгийн үйлчилгээг энэ онд авсан байна.




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.90
    2024/10/24

    Хамгийн гол нь энэ бүх айлчлалууд монголд хэрэгтэй чухал арга хэмжээ биш байсан.

    Хариулах
  • 202.55.188.90
    2024/10/24

    шангри ла гийн түрээсийн мөнгө лав л нэг хятад хүний дансанд ордгийн бнлэ гадагшаа гардаг мөнгөний урсгал дэмжжээ ГХЯ.

    Хариулах
  • 139.5.216.164
    2024/10/23

    мөнгө нь хэтэрсэн бол соёлын сайд номингоос зээлж болно

    Хариулах
  • 202.55.188.36
    2024/10/22

    Халаглах хэрэггүй. Байдаг л зардал. Болохгүй гээд байгаа бол хойд Со шиг больё.

    Хариулах
  • 66.181.182.180
    2024/10/22

    ямар ч улсад гадаад харилцаанд ийм зардал гарах ёстой. харин манайх бага байна

    Хариулах
  • 202.55.188.34
    2024/10/22

    Хайран ч мөнгө!

    Хариулах
  • 66.181.176.114
    2024/10/22

    Хамгийн гол нь манайд ямар ач холбогдолтой юм бол.

    Хариулах
  • 202.126.90.184
    2024/10/22

    Хайран мөнгө юун эмэгтэйчүүдийн уулзалт шал хэрэггүй юм хийж мөнгө үрээд

    Хариулах
  • 66.181.184.138
    2024/10/22

    одоо яаарв дээ одтой ганц буудал биз дээ

    Хариулах