Ж.Батсуурь: Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

Т.Отгонсувд
2 цаг 26 минутын өмнө

Ипотекийн зээлийн журамд шинэчлэл хийж буй талаар Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсууриас тодрууллаа.

БХБ-ын сайд Ж.Батсуурь "Ипотекийн зээлийн эх үүсвэр бага эрэлт их байгаа учир ирэх онд эх үүсвэрийг хоёр дахин нэмж байна. Тус зээлийг хотын төвд өгөхгүй, хотын захын гэр хороолол болон хөдөө орон нутагт түлхүү олгоно. Хөдөө орон нутагт анх удаа ипотекийн зээл авч байгаа иргэнд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор журамлаж байна. Мөн амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно. Ингэхдээ дулааны стандартыг хангасан байх ёстой. Хотын төвлөрлийг бууруулахын тулд хотын зах, дахин төлөвлөлтийн байр болон хөдөө орон нутагт байр авч буй иргэдээ дэмжиж энэхүү зээлийг олгоно" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.125
    51 минутын өмнө

    Хөдөө орон нутагт амны орон сууц барих хүн их л бгаа даа хэрэгжвэл гоё бн

    Хариулах
  • 202.126.93.189
    1 цагийн өмнө

    Хэрэгжвэл сайхан нь санаа байна.

    Хариулах