Б.Чойжилсүрэнгийн хамааралтай "Новотел" зочид буудал Улсын төсвөөс 849.9 сая төгрөг авчээ

С.Гандэлгэр
3 цаг 57 минутын өмнө

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн дүүгийн "Новотел" зочид буудал зөвхөн энэ онд төсвөөс 849.9 сая төгрөг шилжүүлэн авсан байна. 

Соёлын сайд Ч.Номингийн хамааралтай гэх "Тэрэлж" зочид буудалд төсвийн хэлэлцүүлэг зохион байгуулсан мэдээлэл олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа билээ. Тэгвэл хувийн зочид буудлаараа төрөөс мөнгө авдаг улс төрчдийн буухиаг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үргэлжлүүлж байна. 

Тодруулбал Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийн эзэмшдэг "Би би девелопмент хотел" ХХК буюу "Новотел" зочид буудалд төрийн байгууллагууд төлбөр төлж элдэв уулзалт, семинар, хурал зөвлөгөөн зохион байгуулахаас гадна гадна, дотнын хүндэт зочдыг татвар төлөгчдийн мөнгөөр байрлуулдаг талтай. Зөвхөн энэ онд 849.9 сая төгрөгийг төрөөс авсан байна. Харин өнгөрсөн онд 449.9 сая төгрөг авсан байна.

2023 онд авсан санхүүжилт

2023 онд авсан санхүүжилт
Энэ онд авсан санхүүжилт

Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж хувьдаа 60 гаруй компанийг эзэмшдэг аж. Ах дүү хоёрын толгой эргэм олон компаниуд "Хурд", "Рапид" болон эзэмшдэг лицензүүдээрээ холбогддог. Өөрөөр хэлбэл халаас нэгтэй гэсэн үг. 

Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийн эзэмшдэг Би би девелопмент хотел ХХК
Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийн эзэмшдэг Би би девелопмент хотел ХХК

Дээрээс нь төрсөн дүү Б.Балдоржийнх нь эзэмшдэг компани төрөөс их хэмжээний мөнгө авч байгаа учраас яах аргагүй ашиг сонирхлыг зөрчилтэй гэж харж болох. Улстөрчийн хамгийн ойрын хамаарал бүхий этгээд бол төрсөн ах дүү, гэр бүлийн хүмүүс нь байдаг шүү дээ. 

Мөн энэ кэйс нь олны дургүйцлийг хүргээд байгаа Ч.Номин сайдын "Тэрэлж" зочид буудалтай яг адилхан жишээ. Тухайлбал "Ч.Номин сайдын"  хэмээн тодотгоод байгаа "Тэрэлж сүйх" ХХК нь одоогийн байдлаар Ч.Номингийн дүү Ч.Батхүүгийн эзэмшилд байгаа юм. 

Б.Чойжилсүрэн, Ч.Номин нар хоёул УИХ-ын гишүүн, сайд буюу төрийн өндөр албан тушаалтан. Аль алиных нь дүү өндөр зэрэглэлийн зочид буудал эзэмшдэг бөгөөд төсвөөс их хэмжээний мөнгө авсан нь харагдаж байна. Харин ялгаа нь үнийн дүн. Ч.Номингийн "Тэрэлж" зочид буудал 2024 онд 243 сая төгрөг авсан байгаа бол Б.Чойжилсүрэнгийн "Новотел" зочид буудал 2024 онд 849.9 сая төгрөг авсан байгаа юм. 

Энэ мэтээр улс төрчид хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан төсвийн мөнгө завшдаг, бизнесээ дэмждэг байдал төрийн сайдаасаа эхлээд гаарчихсан байгааг дээрх жишээнээс харж болно. 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.136.24
    50 минутын өмнө

    Хулгайч нарыг төрөөс зайлуулаач. Оюун-Эрдэнэ ээ

    Хариулах
  • 103.57.95.221
    44 минутын өмнө

    Хулгайч луйварчдыг нэгмөр нэг тийш нь болгох хуулийг их хурал яаралтай батлах шаардлагатай байна. Хуулийг хэрэгжүүлдэг шүүх, цагдаа, прокурортой баймаар юм даа. Алийн болгон толгойг нь илж суухав дээ...

    Хариулах
  • 66.181.178.111
    26 минутын өмнө

    МАНгарууд МАНГАС аятай идэж ууж тансаглаж байна даа.Тэгээд сонгоод байгаарай .

    Хариулах
  • 103.212.118.208
    25 минутын өмнө

    халаасандаа хийдэг бузар шуналтнууд

    Хариулах
  • 103.212.118.208
    24 минутын өмнө

    Төрийн мөнгө буюу татвараар цугласан мөнгийг хувийн

    Хариулах
  • 66.181.189.139
    11 минутын өмнө

    Энэ шааруудыг буудаад өгдөг Аавын хүү , аваад явдаг чөтгөр цээрлүүлдэг бурхан алга уу нөмрөг нөмөрч бөмбөр нүдсэн бөө нэртэй сангасууд чаддаг юм бол эднийг алаад өгөөч

    Хариулах
  • 210.105.116.214
    8 минутын өмнө

    Монголын ард түмэн эд нарт ямар өртэй юм болдооо хөөрхий

    Хариулах
  • 122.201.31.103
    1 цагийн өмнө

    Энэ ч Өнчин угжны тэжээвэр хурга ишгүү яасан даварсан Төрийн гэсэн тодотголтой Ханаж цадахгүй ядарсан. Сэтгэхүйтэй тэжээвэрүүд вэ ....Ардууд Улны ядуугаараа дуудуулж угжны тэжээвэр хулгайчуудыг нуруундаа үүрч тэжээж чадахгүй шүү.....

    Хариулах
  • 66.181.179.164
    1 цагийн өмнө

    сайд болохын зорилго үүнд шүү дээ. сайд болгодог хүмүүс нь хэдийг авдаг юм бол эднээс

    Хариулах
  • 213.55.184.156
    2 цагийн өмнө

    Zailuulaachee ene novshnuudaa

    Хариулах
  • 202.126.90.164
    2 цагийн өмнө

    Яасан даварцан хэрээний хоолнууд вэ

    Хариулах